Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөн боллоо

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөн боллоо

Өнөөдөр /2019.01.24/ Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлээс “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон дэвшүүлсэн зорилтот жилийн нээлтийн ажиллагаа Соёлын төв ордонд зохион байгуулагдлаа. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү нар оролцлоо.

Зөвлөгөөнийг нээж НИТХ-ын дарга С.Амарсайхан үг хэлсэн бөгөөд тэрбээр “НЭГ ТАЛААС төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод нээлттэй, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй болгох, мөн төрийн албан хаагчдын сахилга бат, ажлын хариуцлага, ёс зүй, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх. НӨГӨӨ ТАЛААС иргэд нь төр бүхнийг шийдэх ёстой гээд хүлээгээд шаардаад бэлэнчлээд суух биш, төр засгийн байгууллагад асуудлаа ажил хэрэгчээр илэрхийлдэг, орчин тойрныхоо хөгжил, шинэчлэлд бүтээлч оролцоотой, оролдлоготой, ажиллаж амьдарч буй газраа эерэг хандлагыг бий болгож чадвал агаарын бохирдол байтугай олон асуудлыг шийдвэрлэж, хурдтай хөгжих боломж байна гэв.

Мөн иргэн бүр ажил амьдралдаа хариуцлагатай, хувь хүн бүр зөв хандлага төлөвшилтэй, нийгмийн идэвх оролцоотой, төрийн албан хаагчид ёс зүй, сахилга хариуцлагатай байж хамтран ажиллах нь УЛС ОРНЫ МИНЬ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР гэж би ойлгодог. Төрийн албан хаагчид ТА БИД ХИЙХ АЖИЛ, ШИЙДЭХ АСУУДАЛ, ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ ХОЛООС ХАЙЖ, СУРАГЛАХ ШААРДЛАГАГҮЙ ЭЭ. Та бидний хийж буй ажил хэн нэгэн албан тушаалтны таалал, хэсэг бүлгийн таашаалд нийцэх албагүй, гагцхүү иргэдийн итгэл, сэтгэлд нийцсэн зөв шийдэл байх ёстой. Энэ жил Улаанбаатар хот үүсэн байгуулагдсны 380 жилийн түүхэн ой тохиож байна. Түүхэн ойн хүрээнд элдэв найр наадам, шаардлагагүй арга хэмжээ, хэрэггүй бэлэг сэлтээ багасгаж, төсвийн зардлыг хэмнэж, аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэх, хотын хөгжилд хэрэгтэй, үлдэцтэй бүтээлч ажлыг өрнүүлнэ. Эдгээр ажилд Нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид та бүхний санал санаачилга, үүрэг оролцоо чухал юм. Тиймээс ойн хүрээнд нийслэл, дүүрэг, хот хороондоо хийж хэрэгжүүлж болох бүтээлч ажлуудын санал, санаачлага гаргаж бидэнд ирүүлээрэй” хэмээн онцолсон юм.

Нийслэлийн засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан иргэдийн оролцоотой хөгжил ба төрийн албан хаагчийн хамтын ажиллагааны тухай хэлсэн үгэндээ “Төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хүнд суртал, авилгагүй, ил тод, шуурхай, цомхон, чадварлаг төдийгүй иргэддээ нээлттэй ийм төрийг иргэд хүсч байна. Иймд бид хамтдаа Улаанбаатар хотын хөгжлийн бодлогод иргэдийн оролцоог нэн чухалчилж, тэдний санал хүсэлт, амьдрах орчинг сайжруулах, хот тохижилт, газрын харилцаа, ногоон байгууламжыг нэмэгдүүлэх асуудлыг онцгойлон авч үзсэн.

Дээрх зорилтыг бид зөвхөн уриа лоозон болгож өнгөрүүлээгүй. Иргэдийн амьдралд шууд мэдэгдэхүйц, нүдэнд харагдах олон ажил болгон хэрэгжүүлж чадсан” гэдгийг онцлов. Зөвлөгөөнд нийслэлийн есөн дүүргийн 1300 гаруй төрийн албан хаагч оролцсон. Тэдэнд болон үйл ажиллагаанд ирээгүй ч бусад бүх нэгжид ажиллаж буй төрийн албан хаагч нарт хандан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Сая бид харсан". Талбай дээр гучин мянган хүн жагслаа. Юуны төлөө жагсав? Эдгээр хүмүүс юу хэлж байгааг бид бүгдээрээ сонссон. Энэ хүмүүс бол ард түмэн. Та биднийг тэжээж буй татвар төлөгч нар. Нийгэмд шударга ёсыг тогтоож өгөөч хэмээн хүсч байна. Тэр МАНАН гэж дэглэмийг устгаж өгөхийг хүсэж байна. Монгол улсад МАНАН гэж дэглэм байна. Энэ бол нам дамжсан олигарх улс төрч нар, хууль хяналтын байгууллагынхан, газрын доорх баялгаар хууль бусаар баяжсан компаниудын бүтэц байгаа учраас ард түмэн бухимдаж байна. Тэдний үр хүүхэд нь Монголын төрд шургасан байна. Үүнийг эсэргүүцэж ард түмэн дуу нэгтэй бухимдаж байна. Бид энэ шударга бус явдалтай хамтдаа тэмцэх ёстой. Монгол төр цэвэр байх учиртай юм. Иймд нийгмийг шударга болгож, төрөө цэвэр ариун байлгахад төрийн албан хаагч та бүхэн чин сэтгэл гарган зүтгээсэй гэж хүсэж байна” хэмээн тодотгож төрийн албан хаагчдад хариуцлагатай үүргийг өгөв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж