Мэргэлжлйн сүмо бөхийн Хацү башёгийн 12 дахь өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал, сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил нар оноолт таараад байсан. Барилдаан Тамавашигийн ялалтаар өндөрлөлөө. Ингэснээр хоёр бөхийн даваа адил 10 болж, тэргүүлэгчийн эгнээнд зэрэгцэж ирлээ.
Их аварга Хакүхо өчигдрийн барилдаанд комосүби Митакимүд ялагдсан бол өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргилд дийлдлээ. Япон бөхчүүдээс озэки Такаясү долоо дахь даваагаа авсан бөгөөд тавин хувийн амжилтаа үзүүлэхэд ганцхан даваа үлдлээ.
Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров Хокүтофүжид ялагдаж, үлдсэн гурван өдрийн барилдааны хоёрт нь заавал ялах даалгавартай үлдлээ. Мөн Чиёошома Г.Мөнхсайхан мөн Асаноямад ялагдаж, үлдсэн барилдаанд унах эрхгүй болж байна. Тодруулбал, Ичиножёо зургаа, Чиёошома таван даваатай болсон юм.
Хацү башёг их аварга Хакүхо М.Даваажаргал, сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил нар 10 даваа, хоёр унаатай тэргүүлж эхэлсэн бол тэдний араас Такакейшо, Кайсэй нар есөн даваа, гурван унаатай нэхэж явна.
Токио хотод болж буй Хацү башёгийн 13 дахь өдөр буюу маргааш их аварга Хакүхо Такакэйшотой, Тамаваши Б.Мөнх-Оргил Хокүтофүжитэй барилдахаар оноолт таарчээ. Харин Япон озэки/арслан/ цолтнууд болох Такаясү /7-5/, Гоэйдо /6-6/ нар хоорондоо таарсан байна.
Зочин 2019-01-24 103.26.193.168
эргүү ац түрүүлээд яадаг юм ёкозуна болж чадахгүй байж.зүгээр буугаад өгчихгүй аврагынхаа түрүүг нэмж дахин хойшдоо Монгол хүний рекордыг эвдхээргүй болгох хэрэгтэй цаг үед ёстой мэдрэмжгүй хөгшин гюлкоз.
Зочин 2019-01-24 95.208.123.36
turuulekhgui bol hakuho turuuliish de. Yamar ch haritsaanii ankhan shatnii medleg alga daa
gyandan 2019-01-24 202.179.26.175
MunhOrgil tiruultsen bainashdee