Дэлхийн эдийн засгийн 49 дэх удаагийн чуулган “Давос-2019” “Аж үйлдвэрлэлийн дөрөв дэх хувьсгалын үеийн даяарчлал” уриан дор Швейцарийн Давос хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. Тус чуулга уулзалтад оролцохоор Их Британийн парламентийн гишүүдийн дөрөвний нэг нь явсныг тус улсын Хөдөлмөрийн намын дарга Жереми Корбин ихэд шүүмжилжээ.
Тэрбээр “Их Британи Европын холбооноос гарах асуудал гацаанд орж, шийдэх хэлэлцэх асуудал маш их байхад тэрбумтнуудын цугларалтад явж цагаа дэмий үрж байна” хэмээн ундууцсан байна.
Энэ удаагийн Давосын чуулганд Сангийн сайд Пилипп Хаммонд, Эрүүл мэндийн сайд Матт Ханкокк, Соёлын сайд Жереми Райт тэргүүтэй зургаан төлөөлөгч оролцож байгаа аж. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй энэ удаагийн чуулганд оролцохоос татгалзсан байна. Түүний хувьд Ерөнхий сайд болсноос хойш анх удаа уг чуулганыг өнжиж байгаа юм.
Дэлхийн 60 орны төрийн тэргүүн, томоохон групп компани, банкнуудын удирдагчид, олон улсын байгууллагуудын 3,000 гаруй зочид төлөөлөгчид Давос хотноо хуран чуулж байна.
Эх сурвалж: theguardian
Холбоотой мэдээ