“Архангай Дайчид”, “Сүхбаатар” багууд хожив

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

 “Архангай Дайчид”, “Сүхбаатар” багууд хожив

 “Архангай Дайчид”, “Сүхбаатар” багууд хожив

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний явцын мэдээллийг хүргэе. Үндэсний лигийн тэргүүн хэсэгт зургаан баг, харин дэд хэсэгт найман баг өрсөлдөж байна. Эдгээр тоглолтууд Үйлдвэрчний эвлэлийн спортын ордонд болж байгаа бөгөөд өчигдөр /2019.01.23/ дараах тоглолтууд болжээ.

ДАЙЧИД ШИЙДВЭРЛЭХ ҮЕД ИЛҮҮРХСНЭЭР ХОЖЛОО НЭГЭЭР НЭМЛЭЭ

MNBA Үндэсний лигийн тэргүүн хэсгийн “Баянхонгор Мазаалай” болон “Архангай Алтан Дорнодын Дайчид” багууд учраа таарч тоглолоо. Дайчид баг тоглолтын өмнө мэргэжлийн боксын Дэлхийн аваргын Бүсийн төлөөх тулаан хийх гэж буй Монгол Улсын гавьяат тамирчин Олимп, Дэлхийн мөнгөн медальт тамирчин Н.Төгсцогтод амжилт хүсч, түүний брэнд King Tug подволкыг өмсөж ирсэн байв.  Тоглолтын эхний таван оноог “Баянхонгор  мазаалай” баг авсан ч Архангай түүнээс хойш тэргүүллийг авч чадсанаар эхний үе 25-17 харьцаатай Дайчидын илүүрхэл дор өндөрлөсөн. Харин хоёрдугаар үед Мазаалай баг оноог гурав болгож ойртуулсан бөгөөд улмаар гуравдугаар үеийн төгсгөлд нэг онооны илүү гарсан юм. Гэхдээ сүүлийн хоёр жилийн аварга Архангай аймгийн залуус шийдвэрлэх үед сайн тоглолтоо гаргаж эхэлснээр 104:95 харьцаатай хожлоо. Тэд ийнхүү улирлын найм дахь ялалтаа авлаа.  Тус тоглолтод ОУХМ Г.Баттөр 25  оноо, ОУХМ Ц.Азбаяр 20 оноо авч багаа тэргүүлсэн бол “Баянхонгор Мазаалай” багийг  С. Золжаргал, Э.Ариунболд нар 19 оноогоор тэргүүлжээ.

СҮХБААТАР АЛЬЯНС ТЕХ ЧУХАЛ ТОГЛОЛТОД ЯЛАЛТ АВЛАА

MNBA Үндэсний лигийн тэргүүн хэсгийн хүснэгтийн 4-р байрт бичигдэж байсан “Сүхбаатар Альянс Тех” баг хүснэгтийн 5-р эгнээнд буй Хэнтий аймгийн эсрэг тоглолтоо хийлээ. Энэ тоглолтод Хэнтий аймаг хожвол хоёр багийн хожил хожигдлын харьцаа ойртох байсан юм. Харин “Сүхбаатар Альянс Тех” баг хожвол Хэнтий аймгаас хожлоороо тасарч, улмаар урдаа байгаа “Өвөрхангай Тэнүүн Өлзий” багтай ойртож ирэх байлаа. Чухал ач холбогдолтой энэхүү тоглолтын эхнээс Сүхбаатар аймаг оноогоор илүү явсаар 119:92 харьцаатай улирлын тав дахь ялалтаа авлаа. Тоглолтын турш нэг ч удаа тэргүүллээ алдаагүй Сүхбаатар аймгийн баг олон статистик  үзүүлэлтээр илүү байсан. Гэхдээ хурдан довтолгоогоо болон холын шидэлтээр авсан оноо хожил авахад чухал нөлөө үзүүлжээ. Тус тоглолтын шилдгээр  22 оноо, 11 самбар авсан Б.Дамдинсүрэн нэрлэгдлээ.

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээн Даваа, Лхагва, Бямба гаригуудад Үйлдвэрчний эвлэлийн спортын төв ордонд болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж