Мөсний шагайн харвааны УАШТ болно | News.MN

Мөсний шагайн харвааны УАШТ болно

Мөсний шагайн харвааны УАШТ болно

Мөсний шагайн харвааны УАШТ болно

Монгол үндэстний түүхэн сурвалж бичиг Монголын нууц товчоонд мөсний шагайн тухай маш тодорхой дурдсан байдаг. Монгол үндэстний оюуны гайхамшигт сэтгэлгээ, ахуйн болон зан үйлийн гүн гүнзгий утга бүхий соёлын биет болон биет бус нандин өвийн илэрхийлэл болсон мөсний шагай нь энэ олон зуун жилийг элээн бидэнд уламжлагдан иржээ.

Энэхүү өнө зууны түүхтэй мөсний шагайн харвааг сэргээн харваачдийн залгамжийг бэлтгэх, олон нийтэд сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Монголын Үндэсний мөсний шагайн холбоо, нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран мөсний шагайн харвааны УАШТ-ийг хоёрдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Улаанбаатарын өвлийн наадмын хүрээнд "Скай Резорт" цогцолборт зохион байгуулна.

Улаанбаатарын өвлийн наадмын үеэр сонирхогчдод зориулан тусгай талбай зассан байх тул айлчлан ирж буй Урвуулагч хэмээх шороон гахай жилийн аз хийморийг мөсөн шагайн харваагаар шинжихийг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж