“Спирт Бал Бурам”-ын Чингис брэнд “Women’s day celebrity night” коктейль шоу зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

“Спирт Бал Бурам”-ын Чингис брэнд “Women’s day celebrity night” коктейль шоу зохион байгууллаа

Монголчууд бид гуравдугаар сарын найман буюу мартын наймныг тэмдэглэж
эхэлсээр даруй хагас зууныг үджээ. Эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах
энэ өдөр эрчүүд маань халамжит хань, бяцхан охид, ижийгээ баярлуулах гэж
хэрэндээ л хөл алддаг. Харин олон улсад энэ өдөр эмэгтэйчүүд улаан
өнгөөр өөрсдийгөө илэрхийлэн хувцасладаг байх юм. Энэ нь тэдний эрх
чөлөөний бэлэгдэл болдог байна. 


“Монголын Экспортын Шилдэг” брэнд  “Спирт Бал Бурам” ХК-ийн Чингис
сархад энэ өдөр Монголын бүсгүйчүүддээ зориулан Central tower-ийн 17
давхарт байрлах Sку Lounge-д  Чингис Women’s day celebrity night 
коктейль шоу зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээ тансаг улаан хивсний
ёслолоор эхлэн, ирсэн бүсгүйчүүддээ зориулан Монголын төдийгүй, дэлхийн
алдар нэртэй бүсгүйчүүдийн хар цагаан гэрэл зургаар үзэсгэлэн гаргасан
нь олны сонирхолыг ихэд татаж байлаа.


Сонин содон үйл явдлаар дүүрэн энэхүү шоунд Киви, Харанга хамтлаг, хийлч
Байгаль гээд урлаг соёлынхон ирж аялгуут дуу, уянгат хөгжмөөрөө эрч
хүчийг бэлэглэн бүсгүйчүүдийнхээ баяр дээр баяр нэмсэн юм. Women,s day
celebrity night  коктейль шоунд хүрэлцэн ирсэн олны танил бүсгүйчүүдийн
дунд олон төрлийн хөгжөөнт тэмцээнийг зохион байгууллаа. Ирсэн бүх
бүсгүйчүүдийг Монголын Экспортын шилдэг брэнд Төгс бэлэгдэл Чингисээр
найруулсан “Космополитан” коктейлиар дайлахын хамт бүсгүйчүүддээ нэгэн
гэнэтийн бэлэг барьсан юм.

Чингис брэндийн Европын холбооны улс дахь  онцгой эрхт 
борлуулагч  Swiss Cross Fine Brands компаниас энэхүү үдшийн арга
хэмжээнд зориулан Чингис архитай гар аргаар үйлдвэрлэсэн  шоколадыг
Монгол бүсгүйчүүдэд илгээсэн нь гайхалтай сэтгэгдэл төрүүллээ.

Ийнхүү Хар Чингис брэндээр найруулсан соёлтой, зохистой
хэрэглээний илэрхийлэл болсон коктейлиар үзэсгэлэнт бүсгүйчүүдээ баярынх
нь өдөр дайлан нэгэн гайхалтай, мартагдашгүй үдшийг тэдэнд бэлэглэлээ.











NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж