Төрийн албан хаагчдын зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчдын зөвлөгөөн боллоо

Төрийн албан хаагчдын зөвлөгөөн боллоо

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, НИТХ, нийслэлийн Засаг даргын зүгээс “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан. Мөн Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, МУ-ын Төрийн албаны зөвлөлийн орон гишүүн С.Цэдэндамба болон нийслэлийн нутгийн захиргааний байгууллагуудын удирдлага, албан хаагчид оролцов.

НИТХ-ын дарга С.Амарсайхан зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ  “Төрийн алба, төрийн албан хаагчид хээл хахуулийн үүр уурхай биш  харин төрт ёсоо дээдэлсэн хариуцлагатай, чадвартай, өндөр ёс зүйтэй, иргэддэдээ үйлчилдэг байх ёстой. Үүний тулд төрийн албан хаагчид өөрсдийгөө хөгжүүлж, идэвхижүүлж, чадавхижуулж байх шаардалагтай. Нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан албан хаагчдын чадавхийг байнга дээшлүүлж байх сургалтын хөтөлбөрийг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн, дэмжиж байнгын ажиллагаатай сургалтын төвийг ажиллуулахаар анхааран ажиллаж байгааг хэлье. Нийслэл, дүүргийн бүх шатанд хөрөнгө, цаг үрсэн, хэлбэр төдий арга хэмжээнээс илүүтэй ажлын хариуцлагаа дээшлүүлэхэд та бид анхаарч ажиллах шаардлага байна.

Энэ онд нийслэлийн 380 жилийн ой тохиож байна. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ элдэв найр наадам, шаардлагагүй арга хэмжээ, бэлэг сэлтээр биш хүнд үлдэхүйц хотын хөгжилд хэрэгцээ шаардлагатай бүтээлч ажлыг хийж тэмдэглэнэ гэж шийдвэрлсэн. Тиймээс хотдоо хийж хэрэгжүүлэх бүтээлч ажлын саналаа НИТХ-д ирүүлээрэй гэж хэлмээр байна” хэмээн онцолж байв.

Мөн энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Иргэдийн оролцоотой хөгжлийн жил ба төрийн албан хаагчдын хамтын ажиллагаа сэдвээр мэдээлэл хийлээ. Үүний дараа авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, түүнд төрийн албан хаагчийн манлайллын талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү мэдээлэл өгсөн юм.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж