Сар шинийн баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

Сар шинийн баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Сар шинийн баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2019.01.25/ болж, сар шинийн баярын өдрүүдэд авах зарим арга хэмжээний талаар шийдвэр гаргалаа.

Автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 26, хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд, тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 27, хоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд 10-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглохоор боллоо.

Тодруулбал, энэ үед өвлийн хязгаарлалтын бүс болон Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох юм.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 26, 27, хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд “Дэнжийн 1000” авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд далангаас зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөөтэй нийлэх уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөний баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авч байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж