Ц.Наранжаргал хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2015.03.29-нд нийтлэгдсэн

Ц.Наранжаргал хүрэл медаль хүртлээ

Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид "Рио де Жанейро" олимпийн наадмын эрхийн оноо цуглуулах тэмцээнд оролцож байна.

Эхний өдрийн тэмцээнээр манай баг тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд барилдсан Ц.Наранжаргал хүрэл медаль хүртжээ. Мөн эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд хүч үзсэн О.Ууганбаатар шагналт тавдугаар байрт шалгарчээ.

Өнөөдрийн байдлаар манай улсын тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл, шагналт тавдугаар байрны шагнал хоёр, гурван тамирчин долоодугаар байрт шалгарсан амжилтаар багийн дүнгээрээ IX байрт бичигдэж байна.

Б.БИЛГЭЭ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж