АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа ижил хүйстэн өрсөлдөнө | News.MN

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа ижил хүйстэн өрсөлдөнө

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа ижил хүйстэн өрсөлдөнө

2015 оны зургадугаар сард өөрийгөө ижил хүйстэн болохыг зарлаж, 2018 оны зургадугаар сард Частен Глезмэн гэх эртэй гэрлэсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа ижил хүйстэн өрсөлдөнө

АНУ-ын Индиана мужийн Өмнөд Бэнд хотын захирагч Ардчилсан намын гишүүн Пет Баттигег 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн намын сунгаанд оролцоно гэдгээ мэдэгджээ.

Өдгөө 37 настай Пет нь АНУ-ын хамгийн залуу улстөрчдийн нэг бөгөөд ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөж буй анхны ижил хүйстэн гэдгээрээ түүхэнд бичигдэж байгаа юм. 2015 оны зургадугаар сард өөрийгөө ижил хүйстэн болохыг зарлаж, 2018 оны зургадугаар сард Частен Глезмэн гэх эртэй гэрлэсэн байна.

Хоёр минутын танилцуулгын бичлэг дээр өөрийгөө “шинэчлэгч” хэмээн тодорхойлсон Пет “Манай улсад яг одоо шинэчлэл хийх хэрэгтэй байна. Авлига хээл хахууль, тэмцэл, худал хуурмаг энэ бүхэнд цэг тавих цаг болсон” хэмээн дурджээ.

Харвардын их сургуулийг 2004 онд Түүх, утга зохиолын чиглэлээр төгссөн тэрбээр АНУ-ын тэнгисийн флотод тагнуулч байсан төдийгүй Афганистаны дайнд оролцож байсан дэслэгч цолтой нэгэн аж.

Эх сурвалж: JAPANTIMES

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж