Гимбал ашиглан хэрхэн мэргэжлийн мэт бичлэг хийх вэ?

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

Гимбал ашиглан хэрхэн мэргэжлийн мэт бичлэг хийх вэ?

Камерийг анх бүтээхдээ хүний нүдний бүтэцтэй адил бүтээж байсан. Харин тэрхүү бүтээлийг хүн гараараа барьж бичлэг хийдэг учир дүрс бичлэг маш хөдөлгөөнтэй бичигдэж үзэхэд төвөгтэй болох тохиолдол цөөнгүй байдаг. Энэ асуудлыг шийдэхээр гарч ирсэн хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж бол Гимбал юм.

Зөвхөн youtube суваг ашигладаг, эсвэл влог хийдэг хүмүүс с л ашигладаг гэсэн буруу ойлголт байдаг байсан бол одоо хүн бүр хэрэглэдэг болоод байна. Ялангуяа влоггеруудын хувьд маш чухал хэрэгсэл болоод байгаа билээ.

Энгийн селфины гарнаас авхуулаад tripod хүртэл болох боломжтой энэхүү төхөөрөмжийг хэрхэн сонгох ёстой вэ? энэ талаар мэдээлэл хүргэе.

  1. Хөдөлгөөн тогтворжуулагч

Бид гимбалыг илүү тогтвортой, хөдөлгөөнгүй бичлэг хийхийн тулд ашигладаг шүү дээ. Тиймээс хөдөлгөөн тогтворжуулах чадварыг хамгийн түрүүнд харах хэрэгтэй. Алхаж байхад тэр бүү хэл гүйж байх үед гимбал дүрсийг маш тогтвортой бичиж байх хэрэгтэй.

Тиймээс та гимбал худалдаж авах гэж байгаа бол хөдөлгөөн тогтворжуулах чадварыг хамгийн түрүүнд харах хэрэгтэй.  Учир нь та хөдөлгөөнөө тогтворжуулахын тулд л нэмэлт төхөөрөмж ашиглаж байгаа шүү дээ.

  1. Цэнэгээ барих чадвар

Гар утас, зөөврийн компьютер гээд бусад төрлийн зөөврийн төхөөрөмжүүдийн хувьд хамгийн чухал зүйл бол цэнэгээ удаан барих юм. Зөөврийн компьютерыг бид цэнэглэнгээ ашиглах боломжтой байдаг учир залгууртай ойрхон суугаад ашиглах боломжтой байдаг.

Харин гимбалыг ашиглахдаа бид ихэвчлэн хөдөлж байдаг болохоор цэнэглэнгээ хэрэглэх боломжгүй. Тиймээс аль болох удаан хугацаанд цэнэгээ баридаг төхөөрөмжийг сонгох хэрэгтэй.

  1. Нэмэлт үйлдэл олонтой байх

Гар утсанд зориулсан гимбалууд өөрийн албан ёсны аппликейшнтэй холбогдож нэмэлт үйлдлүүдийг хийх чадвартай байдаг. Жишээ нв Feiyu Tech брэндийн Vimble 2 гимбалыг өөрийнх нь аппликейшнтэй холбоод хөдөлгөөн дагах системийг ажиллуулж болдог. Энэхүү үйлдлийн тусламжтайгаар таныг хөдлөхөд гимбал тань дагаж хөдлөх юм.

  1. Жин

Энэ төрлийн төхөөрөмж илүү их үйлдэл багтаасан байх тусмаа төхөөрөмж илүү хүнд болдог. Илүү сайн хөдөлгөөн тогтворжуулагч, илүү сайн цэнэгээ барих систем нэвтрүүлэх тусам хүнд болдог. Энэ нь сайн хэрэг ч гэлээ хэрэглэж байгаа хүний хувьд төвөгтэй болж эхэлдэг.

Гимбал хэдий хөнгөхөн байлаа ч гэсэн утасны жин үүн дээр нэмэгдэхийн хажуугаар удаан хугацаагаар барьсан тохиолдолд гар ядарч сульддаг. Тиймээс аль болох хөнгөхөн төхөөрөмжийг сонгох хэрэгтэй.

  1. Олон үйлдэлтэй байх

Дэвшилтэт технологийн тусламжтайгаар энгийн нэг селфины гар хөдөлгөөн тогтворжуулагчтай болсныг гимбал гэж нэрлэх болсон. Тэгэхээр гимбал гэхээр заавал үүнээс өөр үйлдэлгүй байна гэсэн үг биш. Гимбал хөдөлгөөн тогтворжуулагчтай байхаас илүү олон чухал үзүүлэлтүүд бий.

Бид танд 3 төхөөрөмжийн үүргийг зэрэг хийх Feiyu Tech компанийн Vimble 2 төхөөрөмжийг санал болгож байна. Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг влоггер Una – гийн бичлэгээс хамтдаа үзэцгээе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж