Үнэгүй тараадаг бэлэгнийхээ эх үүсвэрийг нотол гишүүд ээ! | News.MN

Үнэгүй тараадаг бэлэгнийхээ эх үүсвэрийг нотол гишүүд ээ!

Үнэгүй тараадаг бэлэгнийхээ эх үүсвэрийг нотол гишүүд ээ!

Үнэгүй тараадаг бэлэгнийхээ эх үүсвэрийг нотол гишүүд ээ!

Ядарсан иргэдээ задарсан гишүүд нь гурил, будаагаар үнэлдэг, авлигаддаг жишиг тогтлоо. Сонгогчдод бэлэг сэлт тарааж, саналыг нь татахыг хориглосон Сонгуулийн хууль баталсан ч нэмэр алга. Зөвхөн сонгуулийн жил хэрэгжих ёстой хууль гээд ойлгочихсон уу, эсвэл Сонгуулийн нэгдсэн хуулийг өөрчлөх сургаар эл заалтыг хүчингүй болгоно гэж боддог уу. Бэлэг ажиллагаа эхэлжээ.

УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговьд гурил, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Хан-Уулын 800 ахмадад тавгийн идээний боов, Д.Хаянхярваа, Б.Жавхлан, Б.Баттөмөр нар Дархан-Уул аймагт гурил тараажээ. Одоо араас нь хэчнээн гишүүн сар шинэ далимдуулан аяга, таваг, түмпэн шанага, архи дарсаа ачин тойргоо зүглэх юм бүү мэд.

Сонгогчид ч авах ёстой юм шиг сураг тавьцгаана. Гэвч тойргийнхондоо үнэгүй тараадаг тэрхүү бэлгэнд нэг гишүүн хэд орчим төгрөгийн зардал гаргадаг вэ гэдэгт хэн ч анхаарал хандуулдаггүй. Олонх нь хувьдаа бизнестэй, компаниасаа зардал гаргадаг байж болох ч бизнесгүй нь хаанаас эх үүсвэр босгодог вэ. Энэ бол сонгогч бүрийн мэдэж байх ёстой асуудал юм.

Яагаад гэвэл 2012 онд Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон нэгэн гишүүн тойргийнхондоо 40-ын бедон тараахад 1 тэрбум орчим төгрөг зарцуулсан байж болзошгүй, зардлыг нь төсвийн нэг сангаас санхүүжүүлсэн нь зориулалтын бус болж, хуулийнханд шалгагдаж байгаа сураг гараад алдарсан юмдаг.

Засгийн газрын харьяанд 20 гаруй сан бий. Түүний нэг болох Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өнөөгийн УИХ дахь МАН-ын бүлгийн 20 гаруй гишүүн зээл авсан тухай дуулиан одоо ч тасраагүй л байна. Муугаар бодоход тэрхүү ЖДҮХС-гийн зээлийг эргэлдүүлж, мөнгө босгоод түүнээсээ олсон орлогоороо гурил, будаа авч тараадаг бол яах вэ?.

Уг нь ард иргэд УИХ-д төлөөллөө сонгоно гэдэг тойрогтоо хэрэгтэй бодлого, хөтөлбөр баталж, ажлын байр бий болго, нийгмийн өмнө тулгамдаж байгаа сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлээрэй. Нэг хүнд, нэг хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт үйлчлэх бус нийт иргэдийн, улсын эрх ашигт нийцэх хууль батлаад өг. Үйлдвэрүүдээ хөгжүүл, мал аж ахуйгаа хөгжүүл гэж итгэл үзүүлэн сонгодог. Харамсалтай нь, сонгосон иргэд нь ч сонгогдсон хууль тогтоогч нь ч зорилгоо мартаж, сонгогчоо гурил будаагаар үнэлж, сонгогчид нь үнэлүүлдэг жишигтэй боллоо. Үнэндээ бол сонгогчдын хувьд энэ нь доромжлол.

Хэрэв тойргийн гишүүн тань ЖДҮХС-гаас зээл авсан л байгаа бол тэр хууль зөрчсөн үйлдэл. Авсан зээлээр нь тойрогт нь хэчнээн жижиг, дунд үйлдвэрлэгч сэвхийтэл босоод ирэх байсан бол оо гэдгийг эргэцүүлээд нэг бодоорой. Жижиг, дунд үйлдвэрлэгч нарын хувьд өнөөдрийн УИХ-ын гишүүд шиг тэрбум, тэрбумыг хүсдэггүй. 50, 60, дээд тал нь 200 орчим сая төгрөгийн зээл авчихад л сэпхийгээд босохоор байна. Шинээр 20 ажлын байр бий болж, импортоор орж ирдэг бүтээгдэхүүнийг халахаар байна л гэж ярьдаг. Тийм л боломжуудыг бэлэг тараадаг хүмүүс хулгайлсан байхыг үгүйсгэхгүй.

Одоо тойргийнхоо гишүүнд хууртагдахаа боль. Гурил, будаа ачаад очиж байгаа гишүүнээсээ ямар эх үүсвэрээс хөрөнгө босгож, энэ их бэлэг бэлдэв гэдэгт хариулт шаард. Шуудай гурил чухал юм уу, ажлын байртай болох нь илүү ирээдүйтэй юу. Бодоод үзээрэй.

Хууль ч баталж, УИХ-ын гишүүн сонгогчдодоо бэлэг тараахад хэдэн төгрөг зарцуулдаг, эх үүсвэрийг нь хаанаас босгосноо тайлагнадаг болох хэрэгтэй байна.

Насаараа бизнес хийсэн хүн цаг наргүй ажилласан компаниийн ажилчиддаа гурил будаа ч үнэгүй өгч чадахгүй байхад УИХ-ын гишүүн аймаг, сум дамнуулан гурил, будаа тараадаг нь ямар учиртай вэ. УИХ-ын гишүүн болохоор ийм өглөгч болчихдог юм уу, эсвэл өөрийн биш мөнгөөр бэлэг сэлт бэлтгэдэг болохоор хайр найргүй загнадаг уу.

Үнэгүй бяслаг зөвхөн хавханд бий гэдэг үгийг санах цаг болжээ.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-24 192.82.65.120

Их хурал тар дампуу төр гэж энэ дээ тамгагүй төр

Avatar

иргэн 2019-01-24 103.26.193.208

Улсын төсвөөр, татвар төлөгчдийн мөнгөөр хийж бүтээж байгаа юмыг гишүүд очиж тууз хайчилж хувиасаа өгч байгаа юм шиг жүжиглэдэг байдлыг зогсоох хэрэгтэй. Орон нутгийнхан тэр хүнийг л өгч байна гэж боддог. Засаг төрөөс ажлаа л хийж байгаа нь тэр шүүдээ. Иймд их хурлын гишүүдэд ийм ажилд оролцохгүй байхыг журамламаар байна.

Avatar

Зочин 2019-01-24 103.10.21.26

Мэдээж өөрөөс нь гараагүй шүү дээ ийм шуналтай эх орноо хайрладаггүй улс өгөөмөр байлаа юү

Avatar

mgl 2019-01-24 202.179.11.230

Ene bol buzar bulai yavdal, hodoodooroo songodog manai maanaguudiig hudaldaj avch baina gesen ug. Uuniig huuliar horigloh heregtei. Harin ajliin bair bii bolgoj baigaa bol uur.

Avatar

Ард түмэн мангар 2019-01-24 202.70.33.242

Энэ чинь л хахууул шүү дээ, таслан зогсоогооч...

Avatar

зочин 2019-01-24 202.131.228.10

Тү аргацаасан нэг бэлэг сэлтхэн тараахаас өөр зүйл хийж чадахгүй аргаа ядсан хөгийн луйварчид

Avatar

ИРГЭН 2019-01-24 66.181.160.97

ӨӨРСДӨӨ ЗОВЖ ОЛООГҮЙ БОЛОХООР ТЭГЖ ХАЙР НАЙРГҮЙ ТАРААЖ БАЙГАА ЮМ. ИЙМ ЗҮЙЛИЙГ ХАРААД СУУЖ БАЙДАГ МОНГОЛЫН ХУУЛИЙНХАН ХААН БАЙНАА. ҮҮНИЙГ Л АРД ТҮМЭН ҮЗЭН ЯДААД ЭСРГҮҮЦЭЭД БАЙГАА ЮМАА. ЗАВААН БАЛИАР ЮМНУУД..........

Avatar

Zochin 2019-01-24 174.202.21.253

Uih gishuun end tendhiinhog nowsh ard tumend taraadag asuudliig huuliarhorigloj bolohgui u. Unegui um gej baihgui, zaawal ard ni nehel dagal urhi zanga bn. Gadaaduud unegui zuild sejigtei handdag um bilee. Unegui um awsnaat huniierhend l orj baina.

Avatar

mjeedeee 2019-01-24 103.10.21.108

НҮГЭЛИЙНХЭЭ НҮДИЙГ ГУРИЛААР ДАЛДАЛЖ ХУУРЧ БАЙГАА НЬ АРД ОЛОНЫ ЯДУУРАЛ ДЭЭР ТОГЛОЖ ХҮМҮҮСИЙГ ЯДУУ Л БАЙВАЛ БОЛНО ТОГЛОХОД АМАР ГЭЖ ҮЗСЭН ҮЗЭЛ НЬ АЙМААР ЗЭВҮҮН ИРЭЭДҮЙГ БИДЭНД ТУЛГАЖ БАЙГАА НЬ ЭНЭ ШҮҮ ДЭЭ.АХИЖ БҮҮ СОНГО.

Avatar

Зочин 2019-01-24 202.21.106.159

Тойргийнхоо иргэдийн авах ёстой ЖДҮ-г өөрсдөө авчихаад банк бусаар эргүүлээд ,сонгогчиддоо өндөр хүүтэй зээл олгож байвал яах вэ. Ард иргэдийн төлөөлөл болсон хүмүүс ингэж л хувиа бодож довоо шарлуулж байна ш дээ.Ичихгүй дахиж сонгогдохын тулд гурил будаа,боов,тараагаад л байгаа юм байна. Иймэрхүү аргаар л сонгогддог доо.

Avatar

Бурмаа. 2019-01-24 178.184.76.133

Эд хаанаас мөнгө гаргаж энэ боов боорцог тараагаад бгаа юм бэ хулгайч бол хулгайч луйварчин бол луйварчин энэ хүмүүс өөрсдийнхөө кармаанаас гарган гэж байхгүй,та бүхнийг үхэж байсанчлан дахин сонгохгүй.

Avatar

Зочин 2019-01-24 69.76.229.35

76N TOROG DEERN A,T,G, DAVHAR BAIVAL UNEMSHILTEI UMUU 76N HULGAUICN GEDGIIG

Avatar

asdasfa 2019-01-24 65.110.213.79

хүүхдийг чихрээр хуурдаг бол том хүнийг шуудай гурилаар хуурч болно

Avatar

Зочин 2019-01-24 66.181.185.113

УСАН ТЭНЭГИЙН ГАЙ ДУУСАХГҮЙ ЮМ АА.ЭНЭ ИХ ӨР ЗЭЭЛИЙГ ХЭЗЭЭ ТӨЛЖ ДУУСНАА

Avatar

Зочин 2019-01-24 66.181.185.113

ЯГ АФРИК ШИГ САНАГДААД БАЙХ ЮМ .

Avatar

Зочин 2019-01-24 202.126.89.87

Тарвагадорж хөрөнгнийхээ эх үүсвэрийг тайлбарла

Avatar

Зочин 2019-01-24 202.126.89.87

Элбэгдорж баялагийнхаа эх үүсвэрийг нотол

Avatar

Зочин 2019-01-24 202.179.16.50

Үнэгүй бяслаг зөвхөн хавханд бий гэдгийг санах цаг болжээ

Avatar

zochin 2019-01-24 64.119.26.200

Hodoodooroo Hooson tolgoinuudaa songood baij dee odoo yaae gehev!!!\nHuduunii orkuud Hotiin bidnii tatvar deer hen tuilahiig Hodoodooroo shiidnee gej...

Avatar

гурл будага авия 2019-01-24 66.181.184.160

мода мнглор дуусдг гдг шал худла бхн.Мода давтамжтй эргж ирдг бхн.Атг гурил чимх давс буда,бидон сав бакалнд нурж унаадл бхас.Эн чн мода мөн бздэ. Бидний л бга бдл эн.30 жлийн өмнч ингэдгл бсн одоч хэвэрэ.Бид ер н ХӨгжснү??Хэд хонгийн дарагас дээлийнх хээний тм бхгыг,хөөргнийх н том багыг шинжхүдэ?

Avatar

Бат 2019-01-24 64.119.18.99

Тэр аваад байгаа биеэ үнэлэгчид нь өнөөгийн нийгэм бузартахад гол үүрэг гүйцэтгэсэн шүү дээ

Avatar

Munhbileg 2019-01-24 103.229.122.102

Medrel orkuud

Avatar

Malchin 2019-01-24 64.119.22.25

Av av avtsgaa sain avtsgaa unegui taraaj baival! Harin sain barimtjuulj avtsgaagaarai, buur ner ustai ni, haanaas henees ogj baigaag ni medej zuragjuulj avaarai. Daraa ni hereg uusgehed saihan sejuut bolno. Haha

Avatar

Иргэн 2019-01-24 64.119.27.144

Энэ бол сонгогчдыг доромжилж буй хэрэг?! Явц муутай ядруухан гишүүдийн л сонгогчиддоо тал засаж, зулгуйдаж байгаа, авилгын нэг хэлбэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж