Шалган бүртгэх хоёр товчоог нэгтгэж, тээврийн хэрэгсэл саадгүй нэвтрэх боломжийг бүрдүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

Шалган бүртгэх хоёр товчоог нэгтгэж, тээврийн хэрэгсэл саадгүй нэвтрэх боломжийг бүрдүүллээ

Шалган бүртгэх хоёр товчоог нэгтгэж, тээврийн хэрэгсэл саадгүй нэвтрэх боломжийг бүрдүүллээ

Шалган бүртгэх товчоодоор нэвтрэхэд төлбөр хураах нэрийдлээр түгжрэл саатал үүсгэдэг тухай иргэдээс гомдол, мэдээлэл байнга ирдэг. Энэ нь нэг талаас Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, зохион байгуулалтаас шалтгаалж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баруунтурууны төлбөр хураах, шалган бүртгэх товчоо нь Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын харьяанд ажилладаг, хэдхэн км-ийн цаана байх Рашаантын буюу 361 дүгээр гарамын товчоо нь Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын харьяанд үйл ажиллагаагаа явуулж, нэг нь орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс нийслэл рүү ороход, нөгөө нь Улаанбаатарын дугаартай тээврийн хэрэгсэл хотоос гарахад зам ашигласны төлбөрийг иргэдээс тус тус хураадаг.

Баруунтурууны товчоо нь олон улсын стандартад нийцсэн орц, гарцтай 9 эгнээгээр зорчуулах хүчин чадалтай ч зөвхөн орох, гарах нэг, нэг эгнээгээр тээврийн хэрэгслийг нэвтрүүлдэг, үлдсэн гарцуудыг огт ашигладаггүй.

Дээрх нөхцөл байдлыг АТГ-аас судалж үзээд хоорондоо ойрхон байрладаг хоёр товчоог нэгтгэж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, төрийн үйлчилгээг шуурхай болгох, хүнд суртал, иргэдийн гомдол чирэгдлийг арилгуулах талаар Зам, тээврийн хөгжлийн яаманд зөвлөмж чиглэл өгч, хамтран ажиллаж байна.

Эхний ээлжинд сар шинийн баяраас өмнө буюу хоёрдугаар сарын 1-ний өдрөөс дээрх хоёр товчоог нэгтгэж Баруунтуруун дахь 9 эгнээгээр зорчих цэгт төвлөрүүлэн тээврийн хэрэгсэл саадгүй нэвтрүүлэх боломжийг бүрдүүллээ.

Улсын хэмжээнд олон улсын болон улсын чанартай авто зам ашигласны төлбөр хураах, шалган бүртгэх 22 товчоо байдаг. Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын орон нутагт 19, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын харьяа Яармаг, Эмээлт, Баруунтуруун гэсэн гурван чиглэлд товчоод ажиллаж байна.

Цаашид бусад товчоодыг нэгтгэх, төлбөр хураалтыг цахимжуулж орчин үеийн ухаалаг техник технологиор шийдвэрлэх, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх үйлчилгээг сайжруулах, хүнд суртлыг халах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар АТГ, ЗТХЯ хамтран ажиллахаар тогтлоо.

Эх сурвалж: АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж