“Боловсрол” телевиз, Үндэсний тавилга үйлдвэрлэгч “Kitchen all” брэнд хамтран бэлтгэдэг “Гал тогоо” шоу нэвтрүүлгийн хамт олон зургаа дахь айлдаа мөрөөдлийн гал тогоог нь өчигдөр /2019.01.23/бэлэглэлээ.“Гал тогоо” шоу нэвтрүүлгийн энэ удаагийн супер ялагчаар "Маск" продакшны жүжигчин Ш.Жавхлан тодорсон бөгөөд “Kitchen all” брэндийн фэйсбүүк хуудсанд ирсэн гал тогоотой болох 150 гаруй хүсэлтээс М.Нямгүр, Х.Дашаа гэх хоёр буурайг сонгосон байна.
М.Нямгүр, Х.Дашаа нар дулааны цахилгаан станцид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. 50 жил хамт амьдарсан хоёр буурай байранд орсон цагаас хойш буюу 37 жилийн турш гал тогоогоо засаж янзлахгүйгээр ашигласан гэнэ. Үзэгчдийн зүгээс нүдээ олсон сайхан сонголт болсон хэмээн ам сайтай байгаа юм.
Э.БУРАМ
Зочин 2019-01-24 147.158.248.59
Sain uils. Buyan tani delgerch yavaaeai. Amjilt...
Зочин 2019-01-24 64.119.26.149
Хөргөгч, хөлдөөгчөө хаана тавих вэ? Унтлагын өрөө эсвэл зурагт үздэг өрөөнд тавибал дуу чимээтэй хэцүү байдаг. Мөн мах, ногоо зэргийг нэг өрөөнөөс нөгөө рүү барьж явахаар түвэгтэй, шал заваардаг. Ер нь тавилга бол ашиглалт сайтай байвал зүгээр
12 2019-01-24 49.0.184.30
Ширээгээ гаргаал оронд нь тавьчих байлгүй дээ. Талархууштай лзүйл хийсэн байна шдээ