Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2019 онд тохиож байна. 70 жилийн хугацаанд хоёр улсын найрамдалт харилцаа тасралтгүй бэхжин хөгжсөөр өнөөдөр иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоод байна.
1955 оноос өнөөг хүртэлх хугацаанд БНХАУ-ын зүгээс Монгол Улсад үзүүлсэн буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тус улсын олон мянган мэргэжлийн барилгачид Монгол орны бүх аймаг болон Улаанбаатар хотод ажиллан, орчин үеийн барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өрнүүлсэн нь Монгол Улсын орчин үеийн хот байгуулалт, аж үйлдвэрлэлийн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан түүхтэй.
Түүхэн ойн хүрээнд Монгол Улсын хятад судлаач, орчуулагч Х.Баатархүүгийн эмхэтгэсэн “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол, Хятадын найрамдал” хэмээх гэрэл зургийн цомгийг NEWS агентлаг цувралаар танилцуулж байна.
СОЁЛ БОЛОВСРОЛ
Уншигч 2019-01-25 66.181.176.25
Одоохондоо найрамдалтай байгаа нь үнэн гэхдээ чонын амнаас гарч барын аманд гэдэг шиг хувиа бодсон хулгай авлигач дарга сайдуудтай байвал 2040, 2050 онд нөхцөл байдал ямар байх бол гэдгээсл айх хэрэгтэй, бид хурдан хөгжиж хүчирхэг монгол хүнийг бий болгож байж израйлууд шиг амьдрах хэрэгтэй
Юу үнэн тэр л үнэн 2019-01-25 66.181.176.91
Хөрш орнуудын хамтын ажиллагаа хөгжил дэвшилд юу юунаас чухал. Гэвч бид өөрсдөө дотоодын хулгайч луйварчдаа толгойдоо залж нуруундаа үүрч, Төрөө бузарлаж байгаа нь гутамшиг. Бид зөв тогтолцоот, зөв удирдлагатай, иргэд нь хөдөлмөрч байхад дэвжих нь дамжиггүй. Тэглээ гээд хөршүүд довтолж дайрахгүй нь лавтай.
zochin 2019-01-25 66.181.166.134
орон сууцны барилгууд байхгүй юм уу. Нэхмэлийн шар байруудыг барьсан гэж бодож байлаа .
А 2019-01-25 202.55.188.36
Хятад Монголын найрамдалын 70 жилийн ойн мэнд хүргэе. Сайхан хуучны зурагнууд байна. Бид юу хийж чаддаг, бид юу хийлгэж чаддаг гэдгээ мэдэхгүй хүмүүст бол сургамжтай
SS 2019-01-25 66.181.168.8
Odoo ch gesen diilenh shineer barigdaj bgaa orchn ueiin barilguud deer hyatad, solongos ajilchid bgaa shuu dee. Bid yahav tom tom uls tor, mongol yalah talaar taktik bolovsruultsgaaagaad l
Asu 2019-01-25 107.77.202.213
Энүүгээр тэгээд яг юу хэлэх гээд байгаан? Хятад мундаг, түших хэрэгтэй гэх гээд байгаа юм уу, сайн ойлгохгүй л байна даа
Зочин 2019-01-25 103.229.123.134
ХОЁРДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ ГЭЖ ТОМ БАЙГУУЛАМЖ БАЙНА .
Иргэн 2019-01-25 202.170.80.25
Их олон зүйл бүтээж өгчээ. Урьд өмнө нь сайн мэддэггүй байж
Зочин 2019-01-25 145.53.68.69
Одоо ч гоё л харагдаж байна. Оросуудын барьсан байшингууд гэж боддог байлаа ш дээ кк
Эрдэнэ 2019-01-25 103.9.90.53
Хоёр орны хамтын ажиллагаа амжилттай явж ирсэн 70 жилийн түүхийг фото зургаар түүхэн баримттай харуулсанд талархаж байна.