Хөлбөмбөгийн солилцооны эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн солилцооны эргэн тойронд

Хөлбөмбөгийн солилцооны эргэн тойронд

Английн Челси клуб Италийн Ювентус клубээс Аргентин довтлогч Г.Игуаиныг улирал дуустал зээлээр авлаа. Өдгөө 31 настай Аргентин довтлогч 2018-2019 оны улирлыг АС Милан клубт эхлүүлсэн боловч ийнхүү дахин буурь сэлгэж Будант Альбионд улирлын сүүлийн хагасыг өнгөрүүлэхээр ирж байна.

Эгнээнээсээ Г.Игуаиныг явуулсан АС Милан клуб Женоа клубээс Польш довтлогч П.Кшиштофтой 4 жилийн 35 сая еврогоор эгнээндээ нэгтгэв. 23 настай Польш довтлогч Женоа клубын төлөө улирлын эхний хагаст 19 тоглолтонд оролцож 13 гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлээд байгаа.

Испаний Барселона клуб Нидерландын Аякс клубээс хагас хамгаалагч Ф.де Йонгийг авлаа. 21 настай хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчтай 5 жилийн 75 сая еврогийн гэрээ байгуулсан байна. Ф.де Йонг 2016 оноос хойш Аякс клубын төлөө 42 тоглолтонд оролцож 5 гоол оруулж байжээ.

Английн хөлбөмбөгийн Лига кап буюу Карабао цомын хагас шигшээгийн хариу тоглолт эхэллээ. Урьд шөнө Манчестер Сити клуб Бартон Альбион клубын талбайд зочлон С.Агуэрогийн гоолоор хожиж шигшээ тоглолтонд шалгарлаа. Хоёр багийн эхний тоглолт энэ сарын 10-нд Манчестер Сити клубын талбайд болж 9-0 харьцаатай талбайн эздийн ялалтаар өндөрлөөд байсан юм. Шигшээ тоглолтонд Челси болон Тоттенхэм Хотспур клубуудын хожсонтой нь тоглоно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж