“Боинг” нисдэг машин амжилттай туршжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

 “Боинг” нисдэг машин амжилттай туршжээ

 “Боинг” нисдэг машин амжилттай туршжээ

АНУ-д төвтэй нисэх онгоцны үйлдвэрлэгч “Боинг” корпораци нь агаарын такси үйлчилгээнд нэвтрүүлэх нисдэг машиныг амжилттай туршсан байна. Энэ нь “Боинг” компанийн үйлдвэрлэсэн нисдэг таксины анхны туршилтын загвар бөгөөд эх бие нь есөн метр, далавч нь мөн есөн метр урттай бөгөөд дронтой адил дээрээ сэнстэй аж.

Нисдэг машин арав гаруй метрийн өндөрт амжилттай хөөрч, аюулгүй газардаж байгаа бичлэг нийтлэгдсэн байна.

Цахилгаан хөдөлгүүртэй тус тээврийн хэрэгсэл нь хоёр хүний суудалтай бөгөөд тун удахгүй дөрвөн хүний суудалтай загварыг гаргахаар ажиллаж байгаа аж.

“Автомат жолоодлого бүхий тус нисдэг таксиг ирэх таван жилийн дотор үйлчилгээнд нэвтрүүлж, зөгнөлт кинон дээр л гардаг зүйлсийг бодит амьдрал дээр бий болгох болно” хэмээн “Боинг” компаниас мэдээлжээ. Харин нисдэг машины хөдөлгөөний зохицуулалтын тогтолцоог бий болгохын тулд тус компани нь “Холбооны нисэхийн ерөнхий газар”-тай, хамтран ажиллаж байгаа юм.

Түүнчлэн өнгөрсөн онд "Airbus" компани "A3 Vahana" загварын нисдэг машинаа амжилттай туршсан бол Хятадын "Yi Hang" шинжлэх ухаан, технологийн корпораци "Ehan UAV" нэртэй зорчигч тээврийн дрон болон "Intel" корпораци нь нисдэг машины төслүүд дээр ажиллаж байгаа.

 Эх сурвалж:NHK

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж