Хавдар судлалын үндэсний төвийн хамт олон өчигдөр /2019.01.23/ элэг шилжүүлэн суулгах ес дэх мэс заслаа хийсэн. Тус төвийн захирал Ж.Чинбүрэнгээр ахлуулсан мэс заслын багийнхан нийт 47 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байна. Мэс засал 17 цагийн турш үргэлжилсний эцэст амжилттай дуусчээ. Манай мэс засалчдаас ОХУ-ын Эрхүү хотын Хавдар судлалын мэс заслын эмч нар туршлага судлахаар ирсэн байна.
Үүний зэрэгцээ, Хавдар судлалын үндэсний төвд өнөөдөр /2019.01.24/ “Элэг шилжүүлэн суулгах мэс заслын хөтөлбөр” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлж, олон улсын эмч нарын нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Энэтхэгийн “Jaipee” эмнэлгийн мэс заслын эмч Абхидээп Чаудхари болон Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын багийн эмч нар оролцож, мэдээлэл солилцсон юм.
Монгол Улсад элэгний С, В вирус өндөр тархалттай байдаг. Иргэд өвдсөн үедээ биш өвдөхөөсөө өмнө шинжилгээ өгч, вакцинжуулалтад хамрагдан, гэр бүлийнхнээ мөн вакцинжуулалтад хамруулснаар энэ өвчний тархалтыг бууруулах бүрэн боломжтой гэдгийг эмч нар зөвлөж байв. Манай мэс засалчид дотооддоо элэг шилжүүлэн суулгах хагалгааг олон улсын түвшинд хийдэг болсон тул иргэдийг өндөр өртгөөр гаднын оронд эмчлүүлэхээр явах шаардлагагүй болсон гэдгийг Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн их эмч, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч Р.Мөнхбат онцолсон юм. Тэгвэл Энэтхэгийн “Jaipee” эмнэлгийн мэс заслын эмч Абхидээп Чаудхари “Монголчууд элэгний өвчлөлийг хожуу үед нь мэдэж, оройтсон үед нь эмчлүүлэхээр зөвлөгөө авахаар хандаж байна” гэдгийг тодотгов.
ОХУ-ЫН ЭМЧ НАР МОНГОЛ ЭМЧ НАРААС ТУРШЛАГА СУДАЛЖ БАЙНА
ХСҮТ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч Р.МӨНХБАТ:
“Саяхныг хүртэл Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийх боломжгүй байсан бол бид АНУ, Өмнөд Солонгос, Энэтхэг улстай хамтран ажиллаж, туршлага судалсны үр дүнд дотооддоо энэ төрлийн мэс заслыг олон улсын түвшинд хийдэг боллоо. Манай эрүүл мэндийн байгууллага, эмч нар Өмнөд Солонгосын “Самсунг” эмнэлэгт ашигладаг тоног төхөөрөмжөөр, мэргэжлийн өндөр түвшинд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байгаа. Нэгэн үе бид ОХУ-аас суралцдаг байсан бол өнөөдөр хойд хөршийн эмч нар биднээс суралцаж эхэллээ. ОХУ-ын Эрхүү хотын Хавдар судлалын үндэсний төв мэс заслын тасаг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд газар зүй, хэл соёлоороо дөт Монгол Улсад туршлага солилцохоор ажиллаж байна. Тус төвийн 11 эмч Монголд ирж, мэс заслын үеэр туршлага судаллаа. Гэтэл дотооддоо элэг болон эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг болсон байхад иргэд гаднын орныг зорьж, өндөр өртгөөр эмчлүүлж байна. Харь оронд өндөр үнээр мэс засалд орлоо гээд бүрэн эдгэхгүй. Насан туршдаа эм ууж, дархлаагаа дэмжих шаардлагатай болдог. Энэ болгонд гаднын орныг зорино гэж байхгүй. Монголд өнөөдөр Халхын голын дайнд амь насаа алдсанаас ч илүү хүн элэгний хатуурлаар нас барж байна. Энэ нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол муу, гэр бүлээ тэжээхийн тулд өөрийгөө үл хайхардаг, ядуурал, нийгэм, эдийн засгийн байдалтай шууд холбоотой. Элэгний С, В вирусийг устгах боломжтой болсон ч D вирусийн эсрэг, үүнийг эмчлэх эм дэлхий нийтэд одоогоор гараагүй байна. Элэгний вирусийг эмчлэхгүй явсаар удвал хатуурал болж, мэс засалд орохоос өөр аргагүй болно. Иргэд өвчний эрт шатандаа оношлуулбал энэ өвчнөөс бүрэн сэргийлэх боломжтой .
МОНГОЛЧУУД ӨВЧНӨӨ ХОЖУУ ҮЕД НЬ ОНОШЛУУЛЖ БАЙНА
Энэтхэгийн “Jaipee” эмнэлгийн мэс заслын эмч АБХИДЭЭП ЧАУДХАРИ:
Бид 2015 оноос эхлэн Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран ажиллаж байна. Монгол эмч нар манай эмнэлэгт дадлага хийж, мэс заслын туршлага судалж байсан үетэй харьцуулбал Монгол эмч нарын ур чадвар илүү сайжирч, мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн гэдгийг өчигдөр болсон элэг шилжүүлэн суулгах мэс заслын үеэр харлаа. Монголд өнөөдөр элэгний вирусийн халдвар маш өндөр тархацтай байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд элэгний С, В вирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах ёстой. Мөн гэр бүлийнхнээ ч бас энэ вакцинд хамруулж, эрт шатанд нь оношлуулж, эмчилгээ хийлгэснээр элэгний өвчлөл, түүний шалтгаант нас баралт буурах бүрэн боломжтой. Хавдар судлалын үндэсний төвд ирсэн хүмүүсийн дийлэнх нь элэгний хатуурал болсон, B,D вирустэй, хожуу үедээ оношлогдсон хүмүүс зөвлөгөө авахаар ирж байна. Гэвч өвчний хожуу үед элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохоос өөр арга байхгүй.
Хавдар судлалын үндэсний төвд жилд 2000-2500 хүн хавдар гэсэн оноштой ирдэг байдаг. Тэдний 80 хувь нь өвчний хожуу үе шат буюу элэгний хатуурал болсон үедээ эмчилгээ авахаар ханддаг байна. Харамсалтай нь оношлогдсон хүмүүсээс дунджаар 1500 хүн энэ өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг аж. Тус төвд энэ сарын 22-25-ны өдөр хүртэл нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулах бөгөөд энэ үеэр иргэд үнэ төлбөргүй шинжилгээ өгч, зөвлөгөө авах боломжтой юм.
Ovchton 2019-01-24 106.198.159.165
Bas ingej hamaagui ontsolj uneheer gadagshaa yavah shaardlagatai negend ni hugatsaa aldah handiv tuslamj husehed saad boloh hereggui yum bgaa yum shuu dee. Helj yarihdaa bas joohon bodoltoi baimaar yum. Tertee tergui manai emnelguud buren huchin chadlaaraa odor shonogui hiigeed ch zailshgui shaardlagatai humuusiinhee tald ni ch hiij chadahgui amjihgui yum bjiij. Zarimd ni bas bolomj olgo l doo. Nadad ene 2 emneleg ali ali ni eleg shiljuuleh hagalgaa hiij chadahgui gesen bichig ni bna.
Ovchton 2019-01-24 106.198.159.165
Zailshgui gadagshaa tehnik tehnology ondor gazar luu yavah zailshgui shaardlaga bna. Ingeed hamaagui yum yarihaar chini bi baiguullaga hamt olnoosoo tuslamj huseh ued eniig chini unshsan humuus sorog handlaga uzuuleed bdag yum bilee.
Зочин 2019-01-24 106.198.159.165
Deer ni oocheroo huleej bgaad amjihgui nas barsan tohioldluud bas nemegdene.
иргэн 2019-01-24 103.26.193.208
Та нартаа амжилт хүсье. Сайхан байна манай залуучууд, үнэнч шудрага ажиллаарай, өглөг барьц битгий хараарай, харин төрөөс та нарыг харж үзэж цалин мөнгий нь зохих түвшинд өгөх шаардлагатай даа. Багийнханд хамгийн сайн сайхныг хүсье.
Сарнай 2019-01-24 150.129.143.145
Сайхан байна сайн байна.Бахархаж байна.Тасралтгүй 17 цаг туйлын анхааралтай хөдөлмөрлөнө гэдэг хэн хүний хийх ажил бишээ.Тодорхой хэмжээнд төлбөртэй хийж байгаа хагалгаанд цалингийн зохицуулалтаа байгууллагынхаа хэмжээнд шийдээд эмч бусад багийнхаа ажилтангуудад хангалттай цалин өгдөг байх хэрэгтэй:Баярлалаа.Та нартаа хамаг сайхан бүхнийг хүсье.
бөө 2019-01-24 122.201.31.5
ер нь монголчууд аль ч салбарт амжилт гаргах бүрэн боломжтой. харин мэдлэг, чадвартай хүмүүс даруу байдаг гэдгийг ойлгодоггүй нь жаахан тиймэрхүү. нөгөө талаас гарч ирж буй чадвартай хүмүүсээ дор нь мохоодог
Хүннү 2019-01-24 202.179.27.62
Манай эмч нар мундаг юм аа. Та нартаа амжилт хүсэе. Бахархах юмгүй болж баыгаа монголчууд эмч нараараа бахарах естой. Сайн байна, мундаг байна та нар минь. Төр засаг энэ хэдэн эмч нарынхаа цалинг олигтойхон өгчхөөсэй. Ардаа санаа зовох юмгүй болгох хэрэгтэй.
Зочин 2019-01-24 77.172.23.29
nariin shiriiniig medehgui bol duugui baij boldoggui yum baih daa. dandaa l neg yum helsen humuus,
Иргэн 2019-01-24 103.212.118.71
Тэр тариа 800000төг үнэтэй байсан.гранд мед гэр бүлийн бид 2ыг ингэж хуурсан.нийт 1600000 төг болсон.бөттөр дарга дүгнэлт хийж эмнэлэгтээ хяналт тавиасай .даатгалын мөнгөөр хуурч баяжиж болохгүй байх.
Иргэн 2019-01-24 103.212.118.71
Гранд бид эмнэлэг элэг солих чадвартай эмч байх уу.2жилийн өмнө эрүүл мэндийн даатгалаар нурууны тариа 1жилийн хугацаатай гэж хийсэн.1сар болоод буцаад өвдөж эхэлсэн.хүний эрүүл мэндээр тоглож хугацаа дуусаж байгаа тариа хийж хүнийгхохироож даатгалын мөнгийг үнэгүй үрсэн өртөг өндөртэй худлаа эмнэлэг.сайн чадалтай эмч нар байхгүй.хүний эрүүл мэндээр тоглож элэг сольж чадах эмч эднийд лав байхгүй.хүнийг хохироож баахан мөнгөөр нь тоглож хохирвол гайхах хэрэггүй.
dr 2019-01-24 122.201.24.147
1 emnelegiinhen hir hiij bgaa um boldoo, uul ni ih sain hiij bna gesen daan ch shoudahgui umaa, orosuud yah ve zailuul tosgonii heden nuhduud bn, moscow d zunduu hiij bgaa
Hi 2019-01-24 66.181.161.21
Bolj l baina, gehdee Erkhuu orosiin zah hyazgaar nutag, garchig arai surtei yu )
Unshigch 2019-01-24 165.100.135.49
Amjilttai hegjij baina gedeg ni ynen. Gehdee bas daruuhan baih heregtei. Irkutsk oros ornii technolog-iig teleelj chadahgyi sh dee. Eerisdiigee magtah yed buruu haritsuulalt hiivel eersdiigee doosh ni hiij biagaa gesen yg.
Зочин 2019-01-24 202.126.89.73
Ulam ih amjilt husie.manai emch nar uneheer mundag yumaa.baharhaj bna
Шилээ 2019-01-24 150.129.143.81
ОХУ 20-иод жилийн өмнөөс трансплантац хийж байсан даг. Лав л Москвад 2 төв байдаг байсан.
Зочин 2019-01-24 64.119.20.162
За тэгээд бид одоо оросуудад заадаг боллоо гэж онгироод хамаг нарийн ноу хау-гаа дэлгээд байх хэрэггүй шдээ!!! Яахав, үзүүлж танилцуулна л биз, бүх мэдлэгийнхээ 70-80 хувийг нь танилцуулж болно, 20-30 хувь нарийн юмаа дотроо хадгалж үлдэх ёстой!!! Гадаадын аль улсын аль ч салбарынхан тэгдэг юм!!!!
оном 2019-01-24 66.181.188.60
яахав нэг үзүүлэлт, хөөрөөд байх ч юу байхав, бид хир хэмжээгээ мэднэ, гэхдээ л ирж байна гэдэг сайн зүйл. амжилт. өвчтөний бие хурдан эдгээсэй.
Зочин 2019-01-24 64.119.17.18
гранд медиин монгол солонгос эмч нар заавал хагалгаа хиинэ,уе солино гээд монгонии сонирхол илэрхиилдэгээ болиорой
ЗОЧИН 2019-01-24 202.126.89.110
Оросыг басаж болохгүй ээ! Бид өнөөдөр багаж хэрэгсэл эм тариагаа ч авдаг шүү!!
Зочин 2019-01-24 66.181.166.36
ene cinburen boon poporchin emch. zugeer l ajlaa hii l dee, undsen ajil chin shuu dee. dandaa ooriigoo reklamdah yum, ichmeer
onom 2019-01-24 66.181.188.60
za yaxvee, yaxav. zaluu xunsh dee… chadaltai l emch bna gj oilgoj baigaa.
Зочин 2019-01-24 103.9.90.98
одоо бид салбар салбартаа мэргэшиж чадвал улс орон маань хөгжинө, үүний тод жишээ нь эмч нар маань байна амжилт хүсье
Баяр хүргэе 2019-01-24 66.181.170.229
Монголын эмч нар маань улам сайн мэргэшиж, туршлагажиж, эмчийгээ харсан өвчтөний сэтгэл амарч, илааширдаг байх болтугай!
ннн 2019-01-24 192.82.65.120
Монголын эмч нар мундаг байнаа.
Болд 2019-01-24 202.21.106.167
Үр дүн нь хэр байгаа юм вэ? Шилжүүлэн суулгах ч яахав гол нь үр дүн байна уу
Зочин 2019-01-24 202.21.111.98
элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон хэдэн хүнээс одоо яг хэд нь амьд байна вэ гэдэг нь маш чухал байна. энэ талаар мэдээлэл өгөөч.
Сайн л байна гэхдээ.... 2019-01-24 103.14.38.137
ХСҮТ эмнэлэгээс жилд 5гаруй хүн элэгний хавдараар өвчилдөгөөс 4 гаруй нь нас барсан гэж ярьдаг. Үлдсэн тоо нь дараа нь нас бардаг уу? эмч нар эмчлээд, хагалгаа мэс засал хийгээд л байдаг тэгээд тэднээс хэд нь зүгээр болсон юм бэ? Энэ талаар огт мэдээлдэггүй. Тэгэхээр ойлгомжтой л байхгүй юу? Элэг солиулсан хэдэн хүмүүсээс одоо хэдэн жил амьд явж бн? бас нууц.
Зочин 2019-01-24 202.70.38.18
Халх голын дайнтай зүйрлэж болохгүй. Энэ хүмүүс эмч гэхэд эх ороны дайнтай хэрхэвч өвчинг харьцуулж бичиж болохгүй. Эрхтэн шилжүүлээл биз. Юун ч сүртэй мэдэгдэл хийдэг юм. Хариуцлагагүй мэдэгдэл байна шүү…Анхаарна биз дээ…
Зочин 2019-01-24 202.131.245.226
Хэн хаанаас анхааруулаад бна вэ Анхааруулж манхааруулдаг үе чинь өнгөрсөн шүү Үнэхээр сайн байгаа юмаараа бид бахархахгүй яадаг юм Орос байтугай нь манайхаас суралцаад явж байна
Зочин 2019-01-24 64.119.20.162
Ингээд л онгироод хөөсрөөд унадаг юм шүү!!
Zochin 2019-01-24 122.201.19.99
Эмч нартаа баяр хүргэе
Дарь 2019-01-24 202.126.89.155
9 хүн хийлгэсэн гэж байна. Тэгэхдээ хэд нь нас барсаныг нууцлаад байна. Тэнд бас юм байгаа бололтой байсан шүү.
face: batsambuu enebish 2019-01-24 150.129.141.82
би нэг амьд нь байна танд хэрэгтэй юу.
Зочин 2019-01-24 112.72.11.114
Монгол улсын хэмжээнд нийт 2 л эндэгдэл бүртгэгдсэн бдаг. Нэг нь хсүт дээр, нэг нь унтэ дээр. Бусад нь эсэн мэнд эрүүл саруул байна. Хсүт нийт 9 удаа элэг шилжүүлэн суулгасан бол унтэ бараг 50,60 дахь хагалгаагаа хийж байна.