Дэлхийн шилдэг номын санчийн тоонд Монгол номын санч багтжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

Дэлхийн шилдэг номын санчийн тоонд Монгол номын санч багтжээ

Дэлхийн шилдэг номын санчийн тоонд Монгол номын санч багтжээ

Дэлхийн номын сангийн салбарын тэргүүлэгч хоёр байгууллагаас хамтран хэрэгжүүлдэг номын сангийн салбарын таван залуу мэргэжилтэнд олгодог тэтгэлэгт хөтөлбөрт монгол номын санч багтжээ.

Тодруулбал, Дэлхийн номын сангийн салбарын тэргүүлэгч Олон Улсын номын сангийн холбоо болон Онлайн комьпютер номын сангийн Төв хамтран хөгжиж буй орнуудын номын сангийн салбарын таван залуу мэргэжилтэнд олгодог тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын Үндэсний төв ном сангийн номын санч М.Даваасүрэн шалгарчээ.

Тус хөтөлбөр 2001 оноос эхлэн хэрэгжсэн бөгөөд хөтөлбөрт хамрагдсанаар дэлхийн 42 орны ид хийж бүтээж яваа 95 мэргэжилтний "ам бүл"-д багтаж, олон улсын шилдэг туршлагаас суралцаж, цаашдын хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг дэлхийн экспэртүүдийн тусламжтай гаргах боломж нээгддэг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж