В.Оладипо тэргэнцэр дээр суун талбайг орхив

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

В.Оладипо тэргэнцэр дээр суун талбайг орхив

В.Оладипо тэргэнцэр дээр суун талбайг орхив

Индиана Пэйсерс багийн хамгаалагч В.Оладипо өнөөдөр Торонто Рэпторс багийн эсрэг тоглолтын эхний хагасын хоёрдугаар үед баруун өвдгөндөө бэртэл авч талбайг орхив. Тэрбээр эсрэг багийн тоглогч П.Сиакамын довтолгоог хамгаалах гэж байгаад баруун өвдгөө бэртээсэн бөгөөд талбайг тэргэнцэр дээр суун орхисон.

Түүний бэртлийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа бөгөөд MRI-н нарийн шинжилгээний дараа багийн зүгээс албан ёсны мэдээлэл өгнө. Индиана Пэйсерс багийн шилдэг хамгаалагч В.Оладипо энэ улиралд 19.2 оноо, 5.7 самбар, 5.3 дамжуулалт дундажлаж байгаа бөгөөд баг нь бүсийнхээ 3-рт бичигдэж байна.

Виктор Оладипо 2013 оны драфтаар Орландо Мэжик багт очиж байсан бөгөөд өнгөрсөн оны бүх-оддын тоглолтонд оролцож, мөн амжилт нь ахисан тоглогчоор нэрлэгдэж байсан. Ийн амжилт нь ахиж буй шилдэг тоглогч энэ удаагийн бүх-оддын тоглолт болоод бүр улирлын үлдсэн хагаст ч эргэн ирэх боломжгүй болж мэдэх юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж