Чехийн П.Квитова шигшээ тоглолтод шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

Чехийн П.Квитова шигшээ тоглолтод шалгарлаа

Чехийн П.Квитова шигшээ тоглолтод шалгарлаа

Талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” тэмцээн болох Австралийн нээлттэй тэмцээн өндөрлөх дөхөж байна. Мельбурнд болж буй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргын төлөө Чехийн Петра Квитова шалгарлаа. Тэрбээр АНУ-ын залуу теннисчин Д.Коллинсийг 7:6, 6:0-оор хожиж, цомын төлөө өрсөлдөхөөр үлдээд байна. Тоглолт энэ цагт өндөрлөв.

Квитовагийн дараагийн өрсөлдөгч 2018 оны АНУ-ын нээлттэй тэмцээний аварга, Японы Н.Осака болон Чехийн К.Плишкова нарын аль хожсон нь байх юм.

Квитова Австралийн нээлттэй тэмцээний шигшээ тоглолтод үлдсэнээр 2 сая 50 мянган австрали долларыг мөнгөн шагналд авахаас гадна чансааны 1300 оноотой боллоо. Хэрвээ түрүүлж чадвал 4 сая 1 мянган австрали долларыг өөрийн болгож, чансааны 2000 оноог авах юм.

Энэ жил 28 настай Квитова 2011, 2014 онуудад “Уимблдон”-д түрүүлсэн бөгөөд дэлхийн чансааг хоёрт бичигдэж байжээ. Тэрбээр энэ удаа чансааны зургаад эрэмбэлэгдэн тоглож байна.

П.Квитова “Рио 2016” олимпийн наадмаас ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртэж, олимпийн медальтайн цөөн эмэгтэй теннисчдийн нэг болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж