Хятадын “их нүүдэл” үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

Хятадын “их нүүдэл” үргэлжилж байна

Хятадын “их нүүдэл” үргэлжилж байна

Хятадын иргэд Цагаан сарын баярын өмнө сая саяараа төрөлх хотоо зорин, халуун ам бүлээрээ цуглахаар “нүүдэллэдэг” билээ. Энэ үеийг дэлхийн хамгийн том “аяллын урсгал” хэмээн барууны мэдээллийн сайтууд онцолсон байдаг. Учир нь энэ жил гэхэд л нэгдүгээр сарын 21-ээс гуравдугаар сарын 1-ыг хүртэл давхардсан тоогоор гурван тэрбум орчим зорчигч орон нутаг, хотуудын хооронд явах төлөвтэй байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 0.6 хувиар өссөн үзүүлэлт аж.

Энэ жилийн хувьд давхардсан тоогоор гурван тэрбум орчим зорчигчид нааш, цааш аялахаар төлөвлөж байгаагаас 2.46 тэрбум нь машинаар, 413 сая зорчигч галт тэргээр, 73 сая хүн нисэх онгоцоор зорчих юм. Энэ нь дэлхийн хаана ч байхгүй “их нүүдэл” гэдэг нь маргаангүй.

Азийн олон улс оронд хаврын баяр буюу Цагаан сарыг тэмдэглэдэг билээ. Цагаан сарын өмнө өдрүүдэд Хятадын хот хоорондын тээвэр маш их ачаалалтай ажилладаг бөгөөд албан байгууллагууд ч бас жилийн энэ үед цөөнгүй хоног амардаг. “Цагаан сарын их нүүдэл”-ийн 40 хоногийн хугацаанд Хятадын тээврийн компаниуд хүчин чадлаа нэмэгдүүлэн ажилладаг.

Үнэгүй ус тараадаг робот

Ийм хэмжээний зорчигчдыг тээвэрлэхийн тулд Хятадын удирдлагууд ч бас олон арга хэмжээг авдаг. Тухайлбал өнгөрсөн оны сүүлээр төмөр замаа уртасгаж, шинэ галт тэрэгнүүдийг ашиглалтад оруулсан. БНХАУ нь дэлхийн хамгийн урт буюу 29 мянган км төмөр замтай улс юм. Түүнчлэн тасалбар худалдан авах, зорчигчдыг бүртгэх дэвшилтэт технологийг саяхнаас үйлчилгээнд нэвтрүүлсэн.

“Цагаан сарын их нүүдэл-ийн үеэр Шанхай, Гуанжоу, Шэнжэн, Чэнду, Кунмины нисэх онгоцны буудлууд 24 цагийн турш ажиллана.

Цагаан сарын баярыг гэр бүлийнхэнтэйгээ хамт тэмдэглэхийн тулд хүмүүс орон нутгийг зорихоос гадна гадаадын 90 гаруй орон руу зорчдог байна.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж