Трамп Кимд захидал илгээжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

Трамп Кимд захидал илгээжээ

Трамп Кимд захидал илгээжээ

Цагаан ордноос лхагва гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд захидал илгээснийг батлав. Тус ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс сэтгүүлчдэд хандан товч мэдээлэл хийхдээ "Ерөнхийлөгч Трамп Кимийн захидлын хариуг илгээсэн" хэмээн хэлсэн байна.

Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудлаар яриа хэлэлцээ хийх төлөөлөгчдийн ахлагч Ким Ён Чол өнгөрсөн долоо хоногт Вашингтонд айлчилж, Цагаан ордны “Зууван танхим”-д 90 минутын турш АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ярилцжээ. Тэрбээр Кимээс Трампад хаягласан захидлыг гардуулан өгсөн байна. Яриа хэлэлцээний үр дүнд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким нарын дээд хэмжээний хоёр дахь уулзалтыг ирэх хоёрдугаар сарын сүүлээр товлосон билээ.

Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Трампын илгээсэн захидлыг Ким Ён Чолоос хүлээн авчээ. Трамп, Ким нар өнгөрсөн зургадугаар сард Сингапурт анхны дээд хэмжээний уулзалтаа хийсэн билээ. Уулзалтын үеэр Хойд Солонгосын удирдагч "Солонгосын хойгийг цөмийн зэвсэглэлээс бүрэн ангижруулах” үүрэг хүлээсэн боловч тэр үеэс хойш хэлэлцээ зогсонги байдалд ороод буй юм.

Эх сурвалж CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж