Уран уншлагын нэрт мастер, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жагдаг тэнгэрийн орноо морилжээ.
Тэрээр "Хүүгийн эцэгт бичсэн захидал", "Хөх даалимбан тэрлэг", "Сэгс цагаан Богд" зэрэг олон сайхан шүлгийг уран тансаг шаглаж, Монголын өгүүлэхүйн урлагт тодоос тод гялалзаж, түүчээлж явсан нэгэн билээ.
Өгүүлэхүйн урлагт татуулсан гэрэлт зам мөр тань улам бүр гялалзаж, хязгааргүй цаг хугацааг элээж мөнхөд оршсоор байх болно. Тэнгэрийн орондоо амгалан энх морилох болтугай.