Монголын залуучуудын үндэсний төв байгууллага болох Залуучуудын холбооны V их хурал эдгээр өдрүүдэд болж байна. Энэ сарын 27-29-ний хооронд Нийслэлийн иргэний танхимд болж буй тус хуралд 21 аймаг, есөн дүүрэг, мөн залуучуудын төлөөлөл болсон нийт 250 гаруй залуус оролцож байна.
Монголын Залуучуудын холбоо цоо шинэ түүхийн хуудас эхлүүлэх V их хурлаа хийж байна. 12 жилийн дараа хуралдаж байгаа V их хурал нь МЗХ-ны үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах, МЗХ-ны стратеги төлөвлөгөөг хэлэлцэх, Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал солилцох, Инновацийн сан үүсгэн байгуулах тухай болон Залуучуудын орон сууцны корпораци байгуулах зэрэг залуучуудын өмнө тулгамдсан олон асуудлыг хэлэлцэж, хамтран шийдвэрлэх тал дээр гол анхаарлаа төвлөрүүлж байгаа аж. Түүнчлэн бүтээн байгуулалтын салбар залуучуудыг ажлын байраар ханган ажиллахыг Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр дамжуулан улс орон даяар өрнүүлэн ажиллах зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Ч.БОЛОР