Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Японд хийсэн айлчлалын үеэр болсон хоёр улсын бизнесменүүдийн уулзалтаар япончуудын зүгээс “Монголд хөрөнгө оруулах хамгийн том эрсдэл нь монгол хүн” гэдгийг зориуд тодотгож байсан. Үндсэндээ ам.долларын өсөлтийн шалтгаан болоод өнөөдрийн үнийн хөөрөгдлийн үндсэн буруутан нь монголчууд бид гэж хэлж болно.
УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө 1950 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш МАН засгийн эрхэнд гарснаас хойш 2650 болтлоо нийтдээ 700 төгрөгөөр өсчээ. “Найман шарга” захын өнөөдрийн ханшийг сонирхвол нэг ам.доллар 2650 төгрөгтэй тэнцэж байна.
Ам.долларын ханш өссөнийг эрх баригчид худалдааны дайнтай холбож буй ч үнэндээ Монголын улс төрийн хямрал хөрөнгө оруулагчдыг үргээж, дотогшлох ам.долларын урсгалыг “царцаах” мэдэгдлийг Засгийн газар нь ч, УИХ-ын гишүүд нь ч хийж буй. “Хувьсгал хийхэд хууль хэрэггүй” гэсэн парламентын гишүүний үг ердөө л Монголд битгий хөрөнгө оруулаарай гэсэн мессеж болон хөрөнгө оруулагчдад хүрсэн нь тодорхой. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж, ам.доллар орж ирэх амсар болгоноо нээх бодлого хэрэгжүүлэх ёстой Сангийн сайд нь “Ам.долларын өсөлтийг Төв банкнаас л асуу” гэдэг ахархан тайлбар хэлээд зогсож байгаа нөхцөлд ам.долларын ханш цаашдаа яах бол гэсэн эргэлзээ эдийн засагт үүсчээ.
Дээшээ улам бүр хөөрөгдөж буй ам.долларын ханш тогтворжих сайн мэдээ хүргэе. Учир нь, Монголын ипотекийн корпораци өчигдөр /2019.01.23/ олон улсын зах зээлд 250 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд амжилттай босгосон мэдээлэл байна.
Уг бонд нь гурван жилийн хугацаатай, жилийн 9.75 хувийн хүүтэй. Ам.долларын царцсан урсгал сэргэх эхлэл нь энэ бөгөөд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 800 сая ам.долларын санхүүжилт орж ирэхээр хүлээгдэж байна. Хэрэвзээ У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар хоёрын Тавантолгойг эргэлтэд оруулах IPO олон улсын зах зээлд амжилттай гарах юм бол төгрөгийн ханш чангарах боломжтой болно.
Төв банкнаас өгсөн мэдээлэлд төгрөгийн албан ханш нэгдүгээр сарын 10-наас ам.долларын эсрэг бага зэрэг чангарчээ. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд 2666.72 төгрөг болон чангарч байсан ам.долларын өнөөдрийн буюу нэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 2640.31 төгрөг болж 26.41 төгрөгөөр буюу 0.99 хувиар буусан байна.
Б.БАТ
Иргэн үргэлжлэл 2019-01-24 202.179.25.169
энэ удаад энэ салбараа түлхүү дэмжиe энэий нь саармагжуулья гэх мэт мөнгөний бодлогоор эдийн засгийг удирдаж өгөх хэрэгтэй бн!
Иргэн 2019-01-24 202.179.25.169
Баялагтай олон сая малтай манай орны валютын ханш яахаараа ингэж хэлбэлзэж бна вэ. Гэтэл ВНСУ-н амeрик доллартай харьцах вонынх нь ханш нэг хэвэндээ сүүлийн 20иод жил тогтвортой бх юм. Би бодохдоо мнай монгол банкны ажилтануудын мэдлэг чадвар муу бн. Хэний ч мэддэг хдн тоог янз янзаар тайлбарлаж суухаас ахихгүй сэтгэхгүй сэтгэл гаргахгүй бодлого боловсруулж хэрэгжүүлэхгүй бн. Дор хаяж нийт улс орныхоо хэмжээнд 10 хоног тутамд байг гэхэд сар тутамд орж гарч буй мөнгөний урсгалд дүн шинжилгээ хийж
Анхах 2019-01-24 66.181.190.168
Хүү нь жилийн 9.7% ипотэкийн хүү нь 8%
Зочин 2019-01-24 202.9.43.34
бидэнд ирэхгүй ч бид л тѳлѳх бх даа
Зочин 2019-01-24 66.181.179.149
Чи юунд зарахаа мэдэхгүй байж хүнээс их хэмжээний мөнгө хүүтэй авах уу?
Зочин 2019-01-24 66.181.179.149
Юунд зараа мэдэхгүй зээл авах сайн мэдээ мөн үү?
Зочин 2019-01-24 66.181.179.149
Энэ их мөнгийг идэж уугаад, хулгай дээрэм хийгээд үр таран болгоно. Тэр бол ойлгомжтой. Үр дүнд нь өр зугаарна.
lodon 2019-01-24 98.237.202.230
urund oroh sain medee yu tee
иргэн 2019-01-24 32.97.110.59
Монголын эдийн засаг цоорхой шанагатай адил. Монголбанк олон их наяд төгрөг жил бүр хэвлэж нийлүүлж байгаа, мөн өөрсдөө юу ч бараг хийхгүй бүх зүйлээ гадаадаас доллараар худалдаж авч байгаа цагт хичнээн өр тавиад ч, хичнээн барагдах байгалийн баялгаа шавхаад ч нэмэргүй.
Зочин 2019-01-24 64.119.19.210
Сангийн яамны сайд ажлаа хийхгүй,юу хийж долларын ханшыг буулгахаа мэдэхгүй,бусад руу буруугаа өгөөд хэрүүлч авгай шиг байвал наад ажлаа Улаанд өгөөд зайлах хэрэгтэй.!!!Ерөнхий сайд ийм Сангийн сайдтай ажиллавал ЭЗ-г хямруулна уу гэхээс хөгжүүлнэ гэж байхгүй шүү!!!
sadfasdf 2019-01-24 65.110.213.79
нэг германы эдийн засагч хэлсэн байсан баахан зээл аваад эргүүлээд тэр мөнгөөрөө ланд лексус приус авч унаад байвал бүтэхгүй шүү
genco huuk 2 sansanaa awlaa 2019-01-24 202.9.42.100
Genet ih zorig orson huukiin dald sanaa ene
Иргэн 2019-01-24 49.0.218.107
Эрдэнэс ТТ н хотын оффисоо жоохон цэгцэнд оруулахгүй бол нэг л их коридороор хөлхөлдсөн хүн байдаг юм байна лээ.
Зочин 2019-01-24 202.9.45.118
delm sul hool haisan zulzagana kommunistuud.huukiin zalgamj hoich.
Зочин 2019-01-24 112.72.11.101
Мэдэхгүй юм даа. Энд баярлах шалтгаан байна уу? Ипотекийн корпораци нь мөнгө босгоо юу? Тэгээд яах юм? Үүгээрээ ипотекийн зээлийг санхүүжүүлэх үү? Ипотекийн зээл чинь юу билээ, хүү нь жилийн 8% билүү? Тэгээд доллараар жилийн 10 хувиар зээлээд мөнгөөр 8%-тай тараахаар алдагдал гэж юм гарахгүй юу? Түүнийг хэн хариуцах вэ? Хөрөнгө оруулалтын зээлийн хүү 10 гэдэг бол аль ч тохиолдолд баярлаад байх юм үнэндээ биш.
ХҮҮК АХ НЬ 2019-01-24 32.97.110.59
Алдагдлыг нь та нар инфляци болон төгрөгийн ханшийн уналтаар дамжуулж төлж байгаа ш дээ. Амьдралд чинь мэдрэгдэхгүй байна уу?
asasasass 2019-01-24 202.21.106.112
4.5 terbum dollarijn zeel avchihlaa sh dee maluudaa.yu ch hiisen buteen bosgoson 1 ch yumbaihgui bugdiig ni hulgailaad ideed duuschihlaa .2020 onoos hoish yahiin mongol uls ustah uu? yah gej iim buzar muuhai MAH-iig songsog yum be uls oron muhuj duuslaa.AH-iig 1,7 terbum zeel avahad uls oron urund orloo gej h*****d baisan MAH 4.5 terbum dollar zeel aavad uursduu bugdiig ni hulgailaad idchihlee 3 dahin ih money sh dee mongol hun bur 1 bairtai boloh money sh dee haa bn ter money haa bn ?
Jjj 2019-01-24 66.181.161.84
Novshiin hanshaa navsaital buulgaad uguuch deeee
Зочин 2019-01-24 202.170.84.188
Тэнэг сэтгүүлч ээ, наад чинь тусламж биш, өр зээл!!!! Мэдэж байна уу? ард түмэн түй ч наалдахгүй, төсөл нэрээр дарга нар хуваагаад зарцуулаад дуусна, харин өрийг нь ард түмэн бид л татвараа нэмэгдүүлж төлнө. Өөр сонголт байхгүй. Тэмцэхгүй бол энэ солиорол хэтэрлээ.
Зочин 2019-01-24 111.65.63.140
chi harin ih teneg hun yum
Зочин 2019-01-24 66.181.185.241
ГУЦАДГИЙМБЭЭ. БИДНИЙ НУРУУН ДЭЭРХ АЧАА УЛАМ ХҮНДЭРЧ БАЙНА. ХАРААРАЙ УДАХГҮЙ ЯНЗ БҮРИЙН ТАТВАРУУД УЛАМ НЭМЭГДСЭН БАЙХ БОЛНО. ЖИШЭЭЛЭХЭД АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТАТВАРЫГ НЭМЭХ ГЭЖ БАЙГАА
Зочин 2019-01-24 202.170.84.188
Яг үнэн
ЗОЧИН 2019-01-24 202.126.89.110
Сэтгүүлч ээ! Ухаантай л бичээрэй!
Доржрагчаа 2019-01-24 45.117.32.130
Баахан зээл аваад түүгээрээ гайхуулах юм.
Зочин 2019-01-24 202.131.245.10
хахаха дахиад өр шаасан аваал байхаасдаа
Зочин 2019-01-24 183.177.106.66
naadam gehed 2100 boltol unana
Иргэн 2019-01-24 202.179.24.54
Хэр баттай вэ таамаг вэ
иргэн 2019-01-24 118.185.153.210
Сайн мэдээ ч гэж ийм юм хэлэхгүй байхаа сэтгүүлчээ
Зочин 2019-01-24 202.126.89.145
МОНГОЛЧУУД УЛСААРАА , АРД ТҮМНЭЭРЭЭ ГУЙЛГАЧИН СЭТГЭЛГЭЭТЭЙ БОЛЦГООЖ ДЭЭ !!! ЭНД ТЭНД ОЧИЖ ТОМ БААХАА БОЛЬЦГООСОН ЧИНЬ ДЭЭР БАЙХ ШҮҮ !!!
Зочин 2019-01-24 182.160.1.135
baahan ur ur ur bas dahin ur .Hurelsuh ingej heleh geed baigaam baihdaa
11111111 2019-01-24 203.91.119.163
Өр зээл тавьсаныгаа сайн мэдээ гэж байгаа хэрэг үү? Ирээдүйгээсээ хулгай хийхээ болиочээ, МАН-агуудаа
Эркө 2019-01-24 202.126.89.228
Муу мэдээ.
Эрка 2019-01-24 202.126.89.228
Муу мэдээ л бна даа.Чингис бонд
5% бсн биздээ.
Зочин 2019-01-24 64.119.20.162
Юуных нь сайн мэдээ байх вэ дээ!!! Бас л өр шүү дээ!!! Хүнээс зээл авчихаад учиргүй баясан баярлаж дэвхэцэх нь эрүүл хүний араншин биш биз дээ????
Зочин 2019-01-24 66.181.168.8
dollar orj irj hhansh buuh ni dee
zochin 2019-01-24 202.9.42.225
маш өндөр хүүтэй юм байна. дээр нь төгрөгийн ханш унах юм бол бүр аюул болно доо хөөрхий
зочин 2019-01-24 66.181.169.110
Нэг тэрбум Ам.долларын жилийн 9.5 хувийн хүү нэмэх имфляци 10 хувь, нэмэх ханшийн уналт гээд бодохоор жилийн 30-40 хувийн хүүтэй мөнгө болно.
өнөөдөрийн 2,6 их наяд төгрөг, 3 жилийн дараа бараг 6 их наядын өрийг Хүрэлсүх биш иргэд бид төлнө. За тэгээд сайн мэдээ мөн үү.
Зочин 2019-01-24 202.9.43.64
2020 оны 7-р сарын 1 хүртэл хүчээр долларын ханшийш барихыг оролдох байхдаа. Сонгуулийн жил дөхөж байна гэхдээ 2500 доош буулгах хэзүү дээ харж байх үлдлээ. Хадгаламжинд байгаа асар төгрөгийн ханш нэмэгдвэл бүгд гадагшаа арилжаа наймаанд алга болно шүү дээ.
Хуягаа 2019-01-24 66.181.161.111
Монгол Улс долларын маш том өртэй. Энэ өрийг дарах л болно. Манайд байгаа долларын нөөц бол өр дарах нөөц юм. Иймд доллар мөддөө буухгүй байхаа.
c 2019-01-24 202.21.122.58
lol ineedteiin
Зочин 2019-01-24 202.179.24.100
Аз аз бурзай бурзай
зочин 2019-01-24 122.201.21.39
ахорим
зочин 2019-01-24 122.201.21.39
өндөр хүүтэй зээл авахдаа сайн мэдээ ч гэх шиг монгол улс дампуурхад ойртож байгаа юм чин муу мэдээ баймаар юм
1 2019-01-24 202.21.106.129
Гадаадын компанийг руу цэрэг цагдааг йн хүчээр дайрч эзлээд түүнийгээ гавьяа мэтээр нийтэд зарлан тунхаглаад байвал ямар дурак мөнгөө бариад орж ирэх вэ дээ. Зээл авч урд хормойгоо нөхөж байгаагаа бас гавьяа байгуулсан гэж тархи угааж байх шив
Зочин 2019-01-24 202.21.106.128
Өр зээлээ багасгах амлалттай Засгийн газар гаднаас Өрийн бонд болон ОУВСангийн санхүүжилтийн зээл зэргийг авах болсоноо баяртайгаар зарладаг болж. Өмнөх засгийн газраас хамаагүй илүү зээл санхүүжилт аваад байгаагаа Амлалтаа биелүүлж байгаа гэж тайлагнах юм байх даа. Зарим нэг графикт төлбөрөө олон улсын зээлээр төлчихөөд хүүг нь багасгасан гэж тайлагнах. 2020 оны Сонгуулийг угтаж Улсын нэрээр Зээлж авсан мөнгийг баруун солгойгүй цацах төлөвтэй. Цацсаныгаа Бүтээн байгуулалт эхлүүлсэн гэх.
Зочин 2019-01-24 103.212.119.78
Амeрик бодлогын хүүгээ өсгөчихсөн л дөө. Тэгэхээр наад айпо, зээл энэ тэр чинь тус болохгүй. Ирэх жилийн өдийд 2900 болно.