250 сая+800 сая ам.доллар айсуй

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

250 сая+800 сая ам.доллар айсуй

250 сая+800 сая ам.доллар айсуй

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Японд хийсэн айлчлалын үеэр болсон хоёр улсын бизнесменүүдийн уулзалтаар япончуудын зүгээс “Монголд хөрөнгө оруулах хамгийн том эрсдэл нь монгол хүн” гэдгийг зориуд тодотгож байсан. Үндсэндээ ам.долларын өсөлтийн шалтгаан болоод өнөөдрийн үнийн хөөрөгдлийн үндсэн буруутан нь монголчууд бид гэж хэлж болно.

УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө 1950 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш МАН засгийн эрхэнд гарснаас хойш 2650 болтлоо нийтдээ 700 төгрөгөөр өсчээ. “Найман шарга” захын өнөөдрийн ханшийг сонирхвол нэг ам.доллар 2650 төгрөгтэй тэнцэж байна.

Ам.долларын ханш өссөнийг эрх баригчид худалдааны дайнтай холбож буй ч үнэндээ Монголын улс төрийн хямрал хөрөнгө оруулагчдыг үргээж, дотогшлох ам.долларын урсгалыг “царцаах” мэдэгдлийг Засгийн газар нь ч, УИХ-ын гишүүд нь ч хийж буй. “Хувьсгал хийхэд хууль хэрэггүй” гэсэн парламентын гишүүний үг ердөө л Монголд битгий хөрөнгө оруулаарай гэсэн мессеж болон хөрөнгө оруулагчдад хүрсэн нь тодорхой. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж, ам.доллар орж ирэх амсар болгоноо нээх бодлого хэрэгжүүлэх ёстой Сангийн сайд нь “Ам.долларын өсөлтийг Төв банкнаас л асуу” гэдэг ахархан тайлбар хэлээд зогсож байгаа нөхцөлд ам.долларын ханш цаашдаа яах бол гэсэн эргэлзээ эдийн засагт үүсчээ.

Дээшээ улам бүр хөөрөгдөж буй ам.долларын ханш тогтворжих сайн мэдээ хүргэе. Учир нь, Монголын ипотекийн корпораци өчигдөр /2019.01.23/ олон улсын зах зээлд 250 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд амжилттай босгосон мэдээлэл байна.

Уг бонд нь гурван жилийн хугацаатай, жилийн 9.75 хувийн хүүтэй. Ам.долларын царцсан урсгал сэргэх эхлэл нь энэ бөгөөд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 800 сая ам.долларын санхүүжилт орж ирэхээр хүлээгдэж байна. Хэрэвзээ У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар хоёрын Тавантолгойг эргэлтэд оруулах IPO олон улсын зах зээлд амжилттай гарах юм бол төгрөгийн ханш чангарах боломжтой болно.

Төв банкнаас өгсөн мэдээлэлд төгрөгийн албан ханш нэгдүгээр сарын 10-наас ам.долларын эсрэг бага зэрэг чангарчээ. Тодруулбал,  өнгөрсөн хугацаанд 2666.72 төгрөг болон чангарч байсан ам.долларын өнөөдрийн буюу нэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 2640.31 төгрөг болж 26.41 төгрөгөөр буюу 0.99 хувиар буусан байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж