В.Путин: Сириэс АНУ гарах нь зөв

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

В.Путин: Сириэс АНУ гарах нь зөв

В.Путин: Сириэс АНУ гарах нь зөв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар өчигдөр /2019.01.23/ Москва хотноо уулзлаа. Тэд АНУ Сириэс цэргээ гаргах, Сирид аюулгүйн бүс байгуулах болон хоёр улсын стратегийн хамтын ажиллагааны тухай ярилцсан байна.

Уулзалтын дараа хоёр улсын төрийн тэргүүн хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд энэ үеэр Сири дэх террорист бүлэглэлийг дарах ажиллагаа амжилттай явагдсан тул аюулгүйн бүс байгуулах асуудалд санал нэгдсэн гэв. Мөн аль хэдийн аюулгүйн бүс байгуулсан Сирийн Идлиб муж дахь террористуудтай үргэлжлүүлэн тэмцэхээр болсон байна. Идлиб нь хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийн хяналтад өнөө хэр байгаа Сирийн цорын ганц бүс нутаг юм. Өнгөрсөн онд тэнд мөргөлдөөнгүй бүс байгуулсан бөгөөд бууж өгөхгүй, зэвсгээ сайн дураараа хураалгахгүй гэсэн босогчид гэр бүлийн хамт түүгээр дамжин тус бүс нутгаас гарч байгаа билээ.

Аюулгүйн бүс байгуулах асуудлаар Т.Эрдоган нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай мөн ярилцаж Сирийн хойд нутагт 32 км-ийн урттай аюулгүйн бүс байгуулах асуудалд санал нэгдсэн.

“Сирийн асуудлаар Турк, ОХУ хоёрын хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Сирийн ард түмний энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлын төлөө Идлиб мужид терроризмтой тэмцэх ажиллагааг эрчимжүүлнэ” хэмээн Т.Эрдоган хэлжээ.

В.Путин “АНУ-ын хүчин Сириэс гарах болсон нь маш зөв алхам бөгөөд Сирийн зүүн хойд хэсэгт нөхцөл байдлыг тогтворжуулахад чухал үүрэгтэй байх болно” гэв. Мөн тэрбээр Сирийн эрх баригчид болон Курдуудтэй тогтмол яриа хэлэлцээ тогтохыг дэмжихээ илэрхийлсэн боловч Курдууд эсрэг байр суурьтай байдаг билээ.Өнгөрөгч оны сүүлээр ОХУ, Туркийн дипломатууд хамтран Сирид Үндсэн хуулийн хороо байгуулах ажлыг амжилттай гүйцэтгэсэн.

“Арабын хавар”-ын хүрээнд 2011 онд эхэлсэн Сирийн иргэний дайны улмаас 400 мянга гаруй хүн амиа алдаж, олон сая хүн дүрвээд байгаа юм.

Эх сурвалж: TASS

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж