Оюутнууд багаа дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.28-нд нийтлэгдсэн

Оюутнууд багаа дэмжиж байна

Өнгөрөгч долоо хоногт Монголын хөлбөмбөгийн насанд хүрэгчдийн шигшээ баг 2018 оны Дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтоо хийсэн билээ. Монгол-Зүүн Тиморын багуудын хариу тоглолт Улаанбаатар хотноо болоход манай шигшээ баг 0-1-ээр хожигдож, цааш шалгарах боломжгүй болсон юм.

Тэгвэл эдгээр өдрүүдэд Лаос улсад залуучуудын шигшээ баг чухал тоглолтуудыг хийж байна.

Монгол-БНХАУ-ын тоглолт баасан гаригт(03.27) болоход 0:5 оноогоор урд хөршийн баг хожсон билээ. Тэгвэл маргааш манай шигшээ баг талбайн эзэдтэй хоёр дахь тоглолтоо хийх гэж байна. Харин Лаос улсад сурдаг Монгол оюутнууд тамирчдаа онгоцны буудлаас эхлэн тосон авч дэмжсээр байна. Тэд хэдийгээр цөөхүүлээ байгаа ч баг тамирчдадаа урам өгөхөөр KM16 цэнгэлдэхэд хүрэлцэн иржээ.

Манай шигшээ багийн хувьд үлдсэн хоёр тоглолтод хожил байгуулж чадвал шигшээ тэмцээнд орох боломжтой юм.

Ирэх 2016 онд Катарт 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн болох билээ. Харин тус тэмцээнд оролцох сонгон шалгаруулалт Азийн 43 улсын багийн дунд болж байна. Манай шигшээ баг БНХАУ, Лаос, Сингапурын багуудтай “J” хэсэгт багтсан юм. Эндээс хоёр баг шигшээд өрсөлдөх эрхийг авах бөгөөд тоглолт Лаос улсын нийслэл Вьентьян хотын KM16 цэнгэлдэх хүрээлэнд болж байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж