Ирина Шейк нууцаасаа хуваалцжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

Ирина Шейк нууцаасаа хуваалцжээ

Ирина Шейк нууцаасаа хуваалцжээ

ОХУ-ын супер модель Ирина Шейк АНУ-ын загварын “W Magazine"-д ярилцлага өгч, биеийн жингээ богино хугацаанд хэрхэн бууруулсан талаараа ярьжээ. Түүний ярилцлага бүрэн эхээрээ тус сэтгүүлийн албан ёсны цахим хуудаст нийтлэгдсэн байна.

Тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Би өчигдөр хэт ягаан туяаны саунд орсон. Миний шимтэн дурлаж буй үйлчилгээ. Энэ нь биеийг дотроос дулаацуулж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг. Би долоо хоногт нэг, хоёр удаа очиж ордог. Учир нь нэг удаа хэт ягаан туяаны саунд ороход 600 калори шатааж болно. Мөн биеийн арьс илүү чангарна. Та үүнийг туршаад үзээрэй" хэмээжээ.

Ирина Шейк өсвөр насныхаа амьдралын талаар "Би 15 насандаа их туранхай, хүүхдүүд намайг хараад шоолдог байсан" хэмээн ярьсан байна. Тэрбээр мөн "Бид алхам тутамдаа суралцдаг. Хэрвээ та унавал яг хүүхдүүд шиг дахин босоод алхаарай. Энэ бол зүгээр л амьдрал шүү дээ” гэжээ.

Шейк “Эх хүн болно гэдэг энэ орчлонгийн хамгийн агуу зүйл. Ээж болсноороо амьдрал минь өөрчлөгдсөн гэж бодохгүй байна. Харин ч намайг илүү сайн болгон өөрчилсөн. Гэр бүл бол энэ орчлонгийн хамгийн чухал зүйл юм" хэмээн ярьжээ.

Эх сурвалж: W Magazine

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж