Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Баясгалан Германы Ханновер хотод болж буй моно жүжгийн Олон улсын фестивальд оролцож байна. Тэрээр энэ сарын 29-нөөс ирэх сарын 3-ныг хүртэл үргэлжлэх үзэгчдэд зориулсан оны шилдэг бүтээлүүдийн фестивальд “Би Эдит Пиаф байна” жүжгээрээ оролцох юм. Харин энэхүү жүжиг тус фестивалийн нээлтийг хийх аж.
Ц.Баясгалан өнгөрсөн онд Косовод зохион байгуулагдсан монодрамын “Моno act” наадмаас Гранпри шагнал хүртэж, энэхүү фестивальд оролцох урилгыг авчээ. Тэрээр Францын алдарт дуучин Эдит Пиафын амьдрал, уран бүтээлийг харуулсан энэхүү бүтээлийн долоон дууг Франц хэл дээр дуулж, бүжиглэж, үзэгчдэд хүргэх юм.
Ч.БОЛ