Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг уржигдар /2019.01.22/ золгүй байдлаар амиа алджээ. Уг хэргийн талаар ЗХЖШ-аас тодруулахад “Ийм явдал болсон нь үнэн. Хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг хэлсэн юм.
Талийгаач нь А нь 19 настай өнгөрөгч намар цэргийн албанд татагдан явжээ. Харин талийгаачийн ар гэрийн зүгээс түүнийг зодуулсны улмаас амь насаа алдсан гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Тухайн хэрэг гарсан өдөр талийгаач өглөөний гүйлтэндээ гүйж байгаад гэнэт бие нь огцом муудаж бөөлжөөд хэсэг хугацааны дараа нас барсан аж.
Энэ хэрэгт холбогдуулан тус ангийн ахлагч М-ийг саатуулсан гэсэн мэдээлэл бий.
Э.АРИУН