Аялахад хамгийн аюулгүй орнууд

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

Аялахад хамгийн аюулгүй орнууд

Аялахад хамгийн аюулгүй орнууд

Аялал жуулчлалын онлайн үйлчилгээ эрхэлдэг “Wegoplace” байгууллагаас аюулгүй ганцаарчилсан  аяллын тайланг танилцуулж, дэлгэрэнгүй мэдээллээ албан ёсны цахим хуудастаа нийтэлсэн байна.

Мэргэжилтнүүд 142 орны оршин суугчдыг судалгаанд хамруулж, шөнийн цагаар хотын гудамжаар ганцаараа аялахад хэр аюултай байдаг, орон нутгийн цагдаад итгэдэг эсэх, дээрэм халдлагад өртсөн эсэхийг нь тодруулсан байна.

Сингапурт аюулгүй байдлын индекс хамгийн өндөр үзүүлэлт (97 оноо)-тэй гарчээ. Түүний араас Норвеги, Исланд, Финлянд улс жагссан бөгөөд тус бүрийн аюулгүй байдлын индекс нь ижил 93 оноотой байсан аж. Жагсаалтын тавдугаарт Узбекстан (91 оноо), түүний араас Хонконг (91 оноо), Швейцарь (91 оноо), Канад (90 оноо), Индонез (89 оноо), Дани (88 оноо) тус тус жагсчээ.

Мөн тус байгууллагаас ганцаарчилсан аяллын хувьд хамгийн аюултай орнуудыг нэрлэсэн байна. Жагсаалтыг Венесуэл (44 оноо) тэргүүлж, Афганистан, (45 нэгж), Өмнөд Судан (54 нэгж) тус тус удаалжээ.

Эх сурвалж: “Wegoplace”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж