Зарим банкинд хүүхдийн мөнгөний санхүүжилт ороогүй байна

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

Зарим банкинд хүүхдийн мөнгөний санхүүжилт ороогүй байна

Зарим банкинд хүүхдийн мөнгөний санхүүжилт ороогүй байна

Нийгмийн халамжийн мөнгийг Төрийн банк, Хаан, Капитал банкаар өчигдрөөс /2019.01.23/  олгож эхэлсэн. Харин хүүхдийн мөнгийг өнөөдрөөс /2019.01.24/ олгож эхэлсэн талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.

Тэгвэл нийгмийн халамжийн мөнгөний санхүүжилт банкуудад орсон эсэх талаар  дээрх гурван банкнаас лавлалаа. 11.30 цагийн байдлаар "Хаан" банканд нийгмийн халамжийн санхүүжилт орсон бол хүүхдийн мөнгөний санхүүжилт хараахан ороогүй байна

Харин "Төрийн банк"-ны Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүрэг дахь салбарын хүүхдийн мөнгөний санхүүжилт оржээ. Үлдсэн дүүргийн хүүхдийн мөнгөний санхүүжилт үдээс хойш болон маргааш хийгдэх аж.

"Капитал" банкны нийгмийн халамжийн санхүүжилт бүх дүүргүүдэд олгогдоогүй  бол хүүхдийн мөнгөний олголт  мөн адил эхлээгүй  гэх мэдээллийг өгсөн юм.

Нийгмийн халамжийн үйлчилгээнд:

  • Тэтгэвэр, тэтгэмж
  • Хөнгөлөлт, тусламж
  • Цалинтай ээж хөтөлбөр
  • Жирэмсэн эхийн тэтгэмж
  • Алдарт эхийн одонгийн тусламж
  • Алдар цолтой ахмад настны нэмэгдэл
  • Насны хишгийн гэх мэт үйлчилгээ багтах юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж