2018 оны халамжийн мөнгийг энэ удаад олгохгүй

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

2018 оны халамжийн мөнгийг энэ удаад олгохгүй

2018 оны халамжийн мөнгийг энэ удаад олгохгүй

Нийгмийн халамжийн мөнгө болон ахмад настаны “Насны хишиг”, одонгийн мөнгөө авах гэсэн иргэд Төрийн банкны салбаруудын гадна урт дарааллыг үүсгээд байна. Энэ урт дарааллыг хэрхэн зохицуулж, ямар арга хэмжээ авч байгаа талаар холбогдох мэргэжилтнүүдээс нь тодрууллаа.

Төрийн банкны хувьд нийслэлийн хэмжээнд 81 салбар нэгж иргэдэд үйлчилж байгаа бөгөөд “Халамжийн мөнгийг дүүрэг харгалзахгүй олгоно” гэх бичгийг салбар банкны үүдэнд наасан байв. Теллерээс нь халамжийн мөнгийг дүүрэг харгалзахгүй олгож буйг асуухад “Манай салбарт дүүрэг харгалзахгүй “Насны хишиг”, одонтой ээжийн мөнгө л олгож байна” гэж хариуллаа.

Ингээд Төрийн банкны маркетинг, сурталчилгааны хэлтсийн ахлах менежер Б.Одбаясалаас тодруулсан юм. Тэрбээр “Төрийн банкны 800 ажилтан нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 81 салбар дээр ажиллаж байна. Бид аль болох уртасгасан цагаар ажиллаж, зохион байгуулах ажлыг хийж байгаа. Иргэдийн хувьд интернет банк, гялс банкны үйлчилгээ гэхээсээ илүү гар дээрээ бэлэн мөнгө авах сонирхолтой байна. Мөн нэг хүн “Насны хишиг”-ийн мөнгөө авчихаад дахин өөр халамжийн мөнгө авах зэргээр олон дахин үйлчлүүлж, дараалал үүсгэх тохиолдол гарч байна” гэв.

Ингээд Төрийн банкны салбаруудаар халамжийн мөнгийг хэрхэн олгож байгааг хүснэгтээр харуулъя.

Харин Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяраас халамжийн мөнгөний санхүүжилтийг бүрэн олгосон эсэх талаар тодрууллаа. Тэрбээр “Нийгмийн халамжийн 2018 оны халамжаа авч чадаагүй иргэдийн мөнгийг энэ удаа олгохгүй. Учир нь нийгмийн халамжийн 2018 оны төсвийг аймаг, нийслэлийн иргэдийн хурлаас батлахдаа улсын хэмжээнд долоон тэрбум төгрөгөөр дутуу баталсан. Тиймээс өнгөрсөн оны халамжийн мөнгөө авч чадаагүй иргэдэд олгох санхүүжилт байхгүй гэсэн үг. Харин 2019 оны нийгмийн халамжийн мөнгө хангалттай хүрэлцэх учраас ачаалал үүсгэх шаардлагагүй. Энэ жил цагаан сарын баяр эрт болж байгаатай холбоотойгоор 200 мянган одонтой эхчүүдийн мөнгө, 132 мянган ахмадын “Насны хишиг”, 162 мянган “Цалинтай ээж”, 6500 алдар цолтой ахмадын халамжийн мөнгө өгөхөд санхүүжилтээс гадна программын ачаалал үүссэн. Иргэд тухайн банкинд санхүүжилт орсон ч иргэдийн мэдээллийн файлын эрх нь нээгдээгүй байхад урт дараалал үүсгэж хүлээж байна” гэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж