Шоу бизнест хөл тавиад арваад жил болж буй жүжигчин, хөтлөгч Г.Анхбаяр өнгөрсөн 2018 оны долдугаар сарын 1-ний өдөр MCS-ийн Ж.Оджаргалын нагац дүү болох А.Дөлгөөнтэй гэрлэн, нижгэр хурим хийсэн билээ. Тэд 2016 оноос эхлэн болзож, 2017 оны аравдугаар сард бяцхан охиноо өлгийдөн авсан юм. Бал сараа АНУ-д тэмдэглэсэн хос энэ удаа гэр бүлийнхээ анхны аяллаараа цэвэр тунгалаг далайн ус, тансаг амралтын газруудаа алдартай үзэсгэлэнт Мальдив арлыг зорьжээ.
Сонирхуулахад, хөтлөгч Г.Анхбаяр “Боловсрол” суваг телевизийн “3 сая инээд” шоу нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах болсон байна. “3 сая инээд” шоу нэвтрүүлгийн тухайд оролцогч нь нэвтрүүлгийн гол дүр болох хоёр эрхмийг дүрмийн дагуу өгөгдсөн хугацаанд инээлгэж чадвал нэвтрүүлгийн зүгээс бэлдсэн мөнгөн шагналын эзэн болох аж. Нэвтрүүлгийн бүртгэл өнгөрсөн долоо хоногт эхэлсэн бөгөөд удахгүй дэлгэцээр гарах биз ээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ