Цахилгаан шат хүлээж байсан 21 настай эмэгтэйг зодож, дээрэмдсэн этгээдийг цагдаа нар шуурхай баривчилсан. Энэ гэмт хэргийг үйлдсэн Б-г нэг сарын хугацаагаар цагдан хохироор болжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагын 102 утсанд 2019 оны нэгдүгээр сарын 19-ны өдрийн 17.25 цагт Баянгол дүүргийн зургаадугаар хороо “Сити-18” байрны орцонд “манай охин гэрлүүгээ орох гэж байгаад дээрэмдүүлсэн” тухай хохирогчийн аав дуудлага өгчээ.
Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид хэрэг бүртгэлт нээн, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасагтай хамтран дээрх хэргийг үйлдсэн 29 настай, эрэгтэй Б-г илрүүлж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 22.25 цагт дайчлан баривчилсан.
Уг хэргийг үйлдсэн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрийг өчигдөр /2019.01.23/ гаргажээ.
Сэжигтэн Б нь 2016 онд дээрмийн хэргээр ял, шийтгэл эдэлж байсан бөгөөд өнгөрсөн онд дээрмийн хэрэг үйлдэж, эрэн сурвалжлагдаж байжээ. Дээрэмчний үйлдэл орцны камерт бичигдэн үлдсэн нь цахим орчинд тархаж, олныг цочроосон юм.
Э.АРИУН
Зочин 2019-01-24 147.158.248.59
Хууль нь ийм юм уу ?? ? Шүүгч нь санаатайгаар ийм заалтыг сонгов уу ? Дээрэмчинг барих, шүүх, хорих зардлыг хэний халааснаас гаргаад байна. ??? Дээрэмчид, хулгайчдыг бөөцийлдөг мөнгөө цэцэрлэг сургууль багш эмчид зарцуулаасай…Уриалж байна.
Зочин 2019-01-24 182.160.1.135
manai uls huulgui bolchihson ym bainaa arail bishee hog gej ymar uls iim baidag bainaa buh zuilees aij ywdag bolloo
иргэн 2019-01-24 103.26.193.208
1 сар хорих хангалтгүй. Зодуулсан эмэгтэй насаараа өвчинтэй болж хоцорно шүүдээ. Тийм зэрлэг хүмүүстэй хатуу тооцоо хийхгүй бол ийм хэрэг давтагдаад байна даа.
Зочин 2019-01-24 202.131.228.20
1-хэн сар байхдаа яадаг юм бэ өөрийг нь больёо гэтэл нь сайн зодоод нүдээд өгөх хэрэгтэй муу хогийг
Байды 2019-01-24 202.126.89.175
Юу вэ дээрэм хийж амьдрах нь ашигтай юмуу даа энэ улс чинь яачихсан улс орон бэ
лдл 2019-01-24 59.153.112.236
ар сайтай хулгайч вм гэсэн. нэг ЖДҮчний дүү. н**ш гэж.
Иргэн 2019-01-24 202.21.116.78
Ганцхан сар уу!!!!
хөх тэнгэр 2019-01-24 66.181.160.39
Шүүгч гуай давтан дээрмийн хэрэгтэй этгээдээс хэдэн төгрөгийн хахууль аваад нэг сарын ял өгсөн байх уу ?
зочин 2019-01-24 66.181.166.196
Манай хууль, шүүх ард түмэнд бус гэмт хэрэгтнүүдэд үйлчилдэгийн тод жишээ, тэр нөхрийг нэг сар хориод засрах уу, дахин дахин дээрэм хийгээд байхад яагаад нийгмээс тусгаарлахгүй байгаа юм бол
Зочин 2019-01-24 66.181.168.199
ДАВТАН ҮЙЛДЭЛ ИЛҮҮ ХҮНД БАЙМААР ЮМ. БАРАГ Л ДАХИН ДЭЭРЭМ ХИЙГЭЭРЭЙ ГЭСЭНТЭЙ АГААР НЭГ ШИЙТГЭЛ ӨГӨХ ШИВ ДЭЭ
Зочин 2019-01-24 202.179.25.2
Гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байна гээл сүржигнээд байсан. Ердөө л энэ үү.
Зочин 2019-01-24 202.55.191.194
1 sar arai ch dee