ОХУ-д жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг шинэчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

ОХУ-д жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг шинэчилжээ

ОХУ-д жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг шинэчилжээ

ОХУ-д жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамжийн хэмжээг шинэчлэн, энэ оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс мөрдөгдөж эхэлснийг холбогдох байгууллагаас мэдээллээ. Хураамжийн хэмжээ шинэчлэгдсэнээр даатгалын хүртээмж нэмэгдэхийн зэрэгцээ жолооч нарыг хариуцлагажуулах, тэдний ур чадвар, туршлагад даатгалын хураамжийн хэмжээ нийцсэн, шударга байх зарчим мөрдөгдөж эхэлнэ гэж тус улсын санхүүгийн зохицуулагч байгууллага үзсэн байна.

Шинэчлэгпсэн тарифаар хувийн өмчийн суудлын автомашины жолоочийн даатгалын хураамжийн доод хэмжээ 3432 рубль байсныг 20 хувиар бууруулж, 2746 рубль, харин дээд тал нь 4118 рубль байсныг 20 хувиар нэмэгдүүлж 4942 рубль болгосон байна. Ингэхдээ жолоочийн нас болон жолоо барьсан хугацаанаас хамаарсан дөрвөн ангиллаар дээрх хэмжээг тооцдог байсныг 58 ангиллаар тооцох болгон нарийвчилж өгчээ. Тухайлбал, туршлага багатай шинэ жолооч болон тээврийн хэрэгсэл жолоодох жолоочийн тоог хязгаарлахгүй тохиолдолд даатгалын хураамж өсөж, туршлагатай жолооч нарын хураамж буурах зохицуулалтыг журамласан байна.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж