АНУ-ын дипломат ажилтнуудыг Венесуэлээс явахыг шаардав | News.MN

АНУ-ын дипломат ажилтнуудыг Венесуэлээс явахыг шаардав

АНУ-ын дипломат ажилтнуудыг Венесуэлээс явахыг шаардав

АНУ-ын дипломат ажилтнуудыг Венесуэлээс явахыг шаардав
Хуан Гуайдо, Н.Мадуро

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр /2019.01.23/ АНУ-аас дипломат харилцаагаа тасалж байгаагаа зарлаад, дипломат ажилтнуудыг нь 72 цагийн дотор Венесуэлээс явахыг шаарджээ.

Тус улсын Үндэсний ассамблейг сөрөг хүчнийхэн нь удирдаж байгаа бөгөөд өчигдөр хууль бусаар төрийн эрхийг гартаа аваад буй Н.Мадурогийн эсрэг бүх нийтийн жагсаалыг зохион байгуулсан байна. Нийслэл Каракас хотын төвд хэдэн мянган хүн цугласан энэ үеэр Үндэсний ассамблейн удирдагч Хуан Гуайдо өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлажээ. Н.Мадурог огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал Мягмар гаригийн орой /2019.01.22/ эхэлж, Лхагва гаригт буюу өчигдөр үргэлжилсэн аж.

Хуан Гуайдог АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пэнс болон Ерөнхийлөгч Дональд Трамп нар дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Харин энэ явдлыг Н.Мадуро АНУ-ыг Венесуэлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж үзэн, дипломат харилцаагаа тасалж байгаагаа зарласан байна.

Латин Америкийн хэд хэдэн орон ч бас Хуан Гуайдог хүлээн зөвшөөрч байгаагаа өчигдөр илэрхийлсэн.

Өмнөд Америкт оршдог Венесуэл улсад улс төр, эдийн засгийн гүн хямрал нүүрлээд байгаагаар барахгүй одоогийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн эзэрхийлэлд ороод байгаа юм. Тус улсад хоол хүнс болон эм тарианы хомсдол бий болсноос сүүлийн хэдхэн жилд гурван сая орчим хүн эх орноо орхин дүрвэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр хийсэн мэдэгдэлдээ Венесуэлийн Үндэсний ассамблейг ард түмнээс сонгогдсон бүрэн эрхт Засгийн газар, улс орны удирдлага болохыг хүлээн зөвшөөрч байгаагаа онцолжээ. Тэрбээр Хуан Гуайдог Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр хүлээн зөвшөөрч, бусад улс орнуудыг ч бас түүнтэй санал нэгдэхийг уриалсан байна. Мөн Венесуэл улсад ардчиллыг цогцлоохын тулд эдийн засаг, дипломатын бүхий л шаардлагатай арга хэмжээг авах болно гэв.

Харин Н.Мадуро Д.Трампын эсрэг мэдэгдэл хийхдээ “Би юунаас ч айхгүй байна. АНУ манай улсын хэрэгт хөндлөнгөөс оролцож, дурын хүнээ Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрч, Венесуэлийг утсан хүүхэлдэйгээ болгох санаархалтай байна” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: NHK

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-01-24 112.72.11.109

ene maduro gej teneg mulguu hulgauchiig hurdan zailuulj ard tumniig ni avrah heregtei bna da.

Avatar

Зочин 2019-01-24 202.179.27.12

Юм л бол америк буруутай. Энэ коммунистуудын амны уншлага.

Avatar

Зочин 2019-01-24 202.179.24.100

Би ухэхээс ч айхгуй тэмцэнэ шодоргос шодоргос хахаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж