”Хар ажилчин” хөөрхий Төрийн банк | News.MN

”Хар ажилчин” хөөрхий Төрийн банк

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

”Хар ажилчин” хөөрхий Төрийн банк

”Хар ажилчин” хөөрхий Төрийн банк

-Ашиггүй учраас халамжийн мөнгийг Төрийн банкнаас бусад банкууд олгох сонирхолгүй байна-

2019 оны 01 дүгээр сарын нийгмийн халамжийн санхүүжилт Төрийн банкинд орж ирээгүйгээс үүдэн тус банкны салбар нэгжүүдэд халамжийн мөнгө хүлээсэн иргэдийн дараалал үүсэж, өндөр настнууд эхнээсээ муурч унаж байгаа тухай мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон нийгмийн сүлжээгээр эрчимтэй тархаж буй.

Тэгвэл дээрх үүссэн нөхцөл байдал нь Төрийн банкнаас огт шалтгаалаагүй бөгөөд тэд “Санхүүжилт орж ирсэн даруйд бид иргэдийн халамжийн мөнгийг олгоход бэлэн байна”, “2019 оны 01 дүгээр сард Капитал банк болон бусад банкууд халамжийн мөнгө олгохоос татгалзаж байгаа тул нийгмийн халамжийн санхүүжилтийг иргэдэд хүргэх үйлчилгээг Төрийн банк дангаараа үзүүлж буй нь ачаалал эрс нэмэгдэх шалтгаан болж байна” гэсэн мэдээллийг харилцагчдадаа өгсөн.

Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, хөгжөөд даруй 95 жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд одоогийн байдлаар манай улсад арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн дийлэнх нь гадаадын хөрөнгө оруулалттай банкууд билээ.

Дээрх банкуудаас иргэдэд тарааж буй нийгмийн халамжийг дамжуулан олгох сонирхолтой банк муу нэртэй Төрийн банкнаас өөр байхгүй байгаа нь харамсалтай.

Үүний учир маш энгийн. Иргэдэд олгож буй тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт тусламж, цалинтай ээжийн хөтөлбөр, жирэмсэн ээжийн тэтгэмж, алдарт эхийн одонгийн тусламж, алдар цолтой ахмад настны нэмэгдэл, насны хишиг зэрэг нийгмийн халамжийн мөнгө олгох, хэрэглээний төлбөр төлөхөд Төрийн банк харилцагчдаасаа нэг ч төгрөгийн шимтгэл, хураамж авдаггүй гэнэ. Тиймдээ л ийм буяны ч гэмээр ажлыг хийх сонирхолтой арилжааны банкууд байхгүй байгаа нь ойлгомжтой. Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаад эзэдтэй томоохон банкууд зөвхөн ашиг хонжоо олох зорилготой байгаа нь үүнээс харагдана.

Харин “Шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэдгийн үлгэрээр монгол төрийн 100 хувийн мэдлийн Төрийн банкны хувьд дээрх нөхцөл байдлыг шуурхай шийдэхээр Банкны төвийн ажилтнуудаа хүртэл салбар нэгжүүд дээрээ хуваарилан ажиллуулж байгаа сурагтай.

Удахгүй бид банкны салбар дахь “Ажлын ганц хар” болох төрийн мэдлийн ганц банкаа хувьчлаад үгүй болгочихвол халамжийн мөнгө авах гэсэн ахмад настнууд, жирэмсэн эхчүүд, байрны мөнгө төлөх гэсэн ард иргэд Төрийн ордны гадаа хэд хоногоор дугаарлан хонох нөхцөл байдал үүсэж мэдэх юм. Үүнийг Монгол Улсын Засгийн газар анхааралдаа авч, өөрсдийгөө шилдгээр өргөмжилдөг арилжааны бусад томоохон банкуудад Төрийн банкны үүрч буй ачаанаас нимгэлж, хуваарилбал зүйтэй мэт санагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

kye 2019-01-24 103.10.21.108

төр засаг мөнгөгүй болсоон рубль,юань хоёрынхоо аль нэгийг сонгоцгоо гэж МАНАН тулгаж байгаа нь энэ жагсацгаа .УИХ ын гишүүд гүйгээр.

Avatar

зочин 2019-01-24 202.9.42.201

Үнэгүй юм руу үхэх гэж байгаа юм шиг дайрдаг нь Монголчуудын л зан шдээ ….. Тэгээд бас Ардчилалаас боллоо гэж унгас алдана …
Дээр доргүй цадхаа мэддэггүй муухай хүмүүс шүү та нар …

Avatar

Зочин 2019-01-24 112.72.11.101

Сайхан ш*** юм аа. Хүнд үйлчилсэн гэж шимтгэл авдаг юм. Дээр нь баримтын үнэ гэж төсвөөс авна. Эдгээр үйлчилгээг явуулсан гэж төсвөөс бэлэн татаас авдаг. Төрийн банк сүрхийдээ бишээ. Энэ банкийг ждүчид, луйварчид тоноод дуусч байгаа шүү.

Avatar

irgenii bair suurinaas harahad... 2019-01-24 150.129.142.251

Төрийн банк зүтгэж байнаа, хаа сайгүй салбартай гэх ХААН банк ч зүгээргүй л байх. Харин ХХБ мэтийн олигархууд л цагаан гараа эвхэж, Монгол банкаар угжуулж суугаа биз дээ.

Avatar

Зочин 2019-01-24 66.181.185.241

мОНГОЛЧУУДЫГ ЯМАР ӨРӨВДӨЛТЭЙ ЯДУУРУУЛСНЫГ ГАНЦ ЭНЭ БАЙДЛААС ХАРЖ БОЛНО. ЯДУУРАЛ ГУЙЛАНЧЛАЛ ДЭЭР ТОГТНОДОГ АРДЧИЛСАН ТӨР ӨӨ ГЭЖ …

Avatar

Зочин 2019-01-24 64.119.20.179

Зүгээр л энэ төр удирдаж байгаа луйварчингуудын ард түмний өмнө юм хийсэн мэт харагдах гэсэн өрөвдөлтэй дүр зураг. Үүнээс өөрөөр тайлбарлах үг алга. Ер нь яагаад нийгмийн халамж хамгийн хэрэгтэй хүмүүсийн тэтгэвэр тэтгэмж группын мөнгийг сар сард нь дансанд нь өгдөггүй юм бэ? Ажил хийж чадахгүй тэр хүмүүс чинь тэгээд яаж амьдрах юм. Хөдөлмөрийн чадвартай цалинтай хүмүүс амьдрахад хэцүү байхад чинь …. Төр засаг ажлаа хийгээч ээ. Шоу хийж дүр эсгэхээ болимоор юм.

Avatar

Зочин 2019-01-24 64.119.20.179

Энэ бол Монголын өнөөгийн нийгмийн эмгэнэл. Яагаад хүн болгоны дансанд хийж болдоггүй юм бэ? Хүн болгонд тэтгэвэрийн дансны карт байгаа ш дээ. Хорооны мэргэжилтэнээс өгөх ёстой хүмүүсийн жагсаалт авлаа мөнгийг нь дансанд хийлээ. Тэгээд болоо биз дээ. Боломжтой хүмүүс нь цагаан сарын дараа авъя гэхээр санхүүжилт дуусчихсан гээд өгдөггүй гэсэн. Хүнийхээ тоогоор ирсэн санхүүжилт яагаад дуусчихдаг юм ёстой ойлгомжгүй. Цагаан сарын өмнө ингэж оочерлож авахаар санхүүжилт нь байгаад байдаг. ёстой тэнэг

Avatar

Төрийн банк хулгайч 2019-01-24 103.229.123.134

Төрийн банк ч халамжийн мөнгөнөөс нилээдийг цохиж сурсан газар гэсэн нь үнэн болтой. Энэ удаад бүүр ганцаар монопольдож илүүг хусах болтой ийм л ганц зорилго байгаа ш дээ. Тэрнээс тэнэг биш данс дансанд хь х ийгээд болоо ш дээ. Бүгд л мэдэж байгаа ш дээ. Улаан цагаан луйварчид гэж үүнийг хэлнэ

Avatar

иргэн 2019-01-24 202.131.225.150

Зайлуул Төрийн банк л хамаг ачааг үүрч байгаа нь үнэн ш тээ. Халамжийн мөнгийг энэ банк д өгч байна. Бусад нь гуйлагчдаа аваад зайл гэх байлгүй.

Avatar

Зочин 2019-01-24 182.160.36.44

Капитал банкнаас урд нь авдаг байсан. Төрийн банк хоосон байна лээ. Хэдэн худалч хүүхнүүд сууж үзэгдэнэ лээ.

Avatar

иргэн 2019-01-24 183.88.28.235

Төрөөс банкаар дамжуулж иргэдэд үйлчилгээ хүргэж байгаа бол үйлчилгээний хөлс төлөх хэрэгтэй шүү дээ. Ямар ч банк үнэгүй юм хийхгүй биз дээ?

Avatar

Zochin 2019-01-24 103.26.195.53

Heden tugrug ugchihdug ulsdaa bayarlakh yostoi. Harin ugch bga mungu n arai l baga bh shig sanagdlaa. Mongol uls hugshid huuheddee enes iluu mungu uguh chadaltai bailgui de.

Avatar

Зочин 2019-01-24 122.201.28.15

Нөгөө Хаа сайгүй салбартай ХААН БАНК нь хаачсан юм бэ? ХААН БАНК ч тэтгэврийн зээл олгож хүүгийн орлого олж тэтгэврийн хэдийгээ шулахдаа сайн юм даа

Avatar

Зочин 2019-01-24 202.70.41.2

Хувийн банкууд өндөр хүүтэйгээр зээл гэх нэрээр иргэдийн мөнгийг хүүлж байж ганц нэг удаа төр, иргэддээ үйлчилгээгэ үнэ төлбөргүй үзүүлчихэд яадаг байнаа. Төр одоо бодлогоор хүүг бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Алийн болгон банк нэртэй хуулиар хамгаалагдсан ломбордуудыг өөгшүүлж байхав дээ. Одоо төмөр нүүрээ харуулах хэрэгтэй

Avatar

5555 2019-01-24 146.185.157.240

настнуудаа чирэгдүүллээ л гэнэ санхүүжилт нь орж ирээгүй ээ, тэтгэмжийн мөнгө олгож эхлээгүй байна аа гээд байхад хэн тэнд очиж оочерлоод бай гэсийн

Avatar

Зочин 2019-01-24 126.245.65.114

Hoorhoidoo manai Mongol yandaaa

Avatar

Зочин 2019-01-24 202.131.236.170

Банк нэртэй хуулиар хамгаалагдсан банкны луйварчдыг, мөнгө хүүлэгчдийг шалгаж, төр төмөр нүүрээ үзүүлэх хэрэгтэй.

Avatar

Төрийн банкны ажилчдыг урамшуулах хэрэгтэй 2019-01-24 103.14.38.137

Нээрээ л их ядардаг хэцүү ажилтай банк. Өдөр аяга цай уухад нь хүртэл хүмүүс уурладаг. Эдний ажилчид маш их ачаалалтай харагддаг. Бүх ажилчдад нь урамшуулал олгох хэрэгтэй. Төрийн өмнөөс энэ их ачааллыг үүрч байна шүү дээ.

Avatar

Зочин 2019-01-24 202.131.242.254

Төрийн байгууллага үүнээс илүү яаж ажиллах вэ дээ. Хувийн байгууллага бол харилцагч, хэрэглэгчээ татахын тулд боломжтой бүхнээ хийж, иргэдийг чирэгдүүлэхгүй байхыг бодно. Төрийн байгууллагууд бол иргэдийн төлөө биш дарга нарын төлөө л ажилдаг нь хууль.

Avatar

zochin 2019-01-24 202.179.26.35

cheden nastnaa zaaval ingej chiregduulech umaa???, er n mongold buch um. barag l buch salbart, mon chumuusiin amidrald ch dandaa teeg gachaa, bolochgui um n 1-rt baichiin. Ymar chechuu um be??? deeguuree boloch deer ajillaa chiine gej baichgui tegeed ydraad bna,amrana geedel bultrech umaa.Icheecjee es zui gej baidagdaa. Ta nar uls orniig ulam l chymraagaad ydraagaad ,zovoogood bna. Uls torchid bugd ogchor.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж