Засгийн газар эх оронч худалдан авалтыг дэмжинэ | News.MN

Засгийн газар эх оронч худалдан авалтыг дэмжинэ

Засгийн газар эх оронч худалдан авалтыг дэмжинэ

Засгийн газар эх оронч худалдан авалтыг дэмжинэ

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд “Аж үйлдвэрийн бодлогын зөвлөл” байгуулагдаж өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийв. Зөвлөлийг ЗГХЭГ-ын дарга Г. Занданшатар удирдаж, Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр дэд даргаар ажиллаж, яамдын төрийн нарийн бичгйин дарга нар, аж үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжлийн холбоодын болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл гишүүнээр томилогдон ажиллаж байна. Хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Тэрээр,

“Эдийн засгаа төрөлжүүлж, шинэ технологи, инновацид  суурилсан хөнгөн болон хүнд аж үйлдвэрийн салбараа өргөжүүлэн хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэж, ажилгүйдэл ядуурлыг арилгаж, үйлдвэрлэл хөгжсөн орон болохыг зорьж байна. Засгийн газар аж үйлдвэржилтийг дэмжиж, оновчтой бодлого хэрэгжүүлэх нь нэн чухал. Үүнд та бүгдийн мэдлэг, ур чадвар, нэгдсэн бодлого, санал шүүмжлэл нарийвчилсан судалгаа мэдээлэл хэрэгтэй юм. Төр хувийн хэвшлийн түншлэл бол улс орны хөгжлийн гарц. Засгийн газар, үйлдвэрлэгч, хэрэглэгч буюу ард иргэд бие биеэ ойлголцож ажиллах ёстой. Монгол Улсаа хөгжүүлье гэвэл аж үйлдвэрлэлийн салбараа дэмжих хэрэгтэй. Засгийн газар бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжих болно. Зөвлөлийн гишүүд та бүхэн оновчтой бодлого гаргаж,  аж үйлдвэрийн салбарыг хөл дээр нь босго”, хэмээн үүрэг өгөв.

“Аж үйлдвэрийн бодлогын зөвлөл”-ийн гишүүд аж үйлдвэрийн салбар дахь улсын төсвийн хөрөнгө оруулалтын тайлан, тулгамдаж буй асуудлууд, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход оруулах санал зөвлөмж, төрөөс үзүүлэх дэмжлэг, татварын орчныг таатай болгох, ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх тухай зэрэг асуудал хөндсөн долоон илтгэлийг сонсож  хэлэлцэн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлав.

Хуралдаанд УИХ-ын нэр бүхий гишүүд, яамдын сайд нар оролцож мэргэжлийн холбоодын гишүүдийн тавьсан асуултад хариулж, татварын болон тендерийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд учирдаг бэрхшээлийн талаар мэдээлэл сонсов.

Үйлдвэрлэл эрхлэгчид улирал тутамд биш жилд нэг л удаа татварын тайлан өгч байх, НӨАТ-ын буцаан олголтыг 60 хувьд хүртэл нэмэгдүүлэх, салбар, салбар дахь монополийг задлах, эхлэлтийн хөрөнгийн зээлийн төлөлтийг урт хугацааны дараа эхлүүлж байх, хүүг нь гурван хувиас ихгүй байлгах, тендерийн хороодын үнэлгээг ил тод болгох, дотоодын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нэгдсэн цахим худалдааны хуудас бүтээж хэрэглээнд нэвтрүүлэх, аж үйлдвэрийн нэгдсэн мэдээллийн санг байгуулах  шаардлагатай зэрэг тодорхой саналуудыг гаргав. Мөн төр томоохон худалдан авагчийн хувьд эх оронч худалдан авалт хийхийг уриалав. Тэдний энэхүү саналыг Ерөнхий сайд бүрэн дэмжиж  ажиллахаа илэрхийлэв.  Монгол Улс улсын төсвийн хөрөнгөөр 2017, 2018 онуудад  тус тус  1-1,2 их наяд  төгрөгийн худалдан авалт хийснээс 40 гаруй хувь нь дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдэд очсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэд 2019-01-24 66.181.185.241

Үйлдвэржилтийг дэмжиж, ядуурал ажилгүйдэлтэй тэмцэнэ. Хөгжил инноваци гэж гоё зоримог, шударгуу яригч Е.С-д итгэх эсэх нь тун эргэлзээтэй болоод явчихлаа. ЖДҮХсанг тоносон хэдэн хулгайчаа салтаандаа нуучихаад ингэж шааагаад байхаар хэн итгэх юмб. Ми.Энхболд болон МАНАН-ийн луйварчид, ЖДҮ-чид бүгд хуулийн өмнө шалгагдаж гэсгээгдэхийг юу юунаас илүүтэйгээр хүсч хорсож байна. Үгүй бол У.Хүрэлсүх зангирсан их хилэнгийн үерт сураггүй арчигдах болно

Avatar

Зочин 2019-01-24 202.55.188.33

ЖДҮ дээ арга хэмжээ авах тухай ярихгүй байж худлаа өвчигнөхөө больж үз

Avatar

Хотын охин 2019-01-24 202.9.42.227

Хоосон ярихаас цаашгүй махан толгойнууд. Сүүлийн 20-30 жилд улс төрд байсан хүмүүс юу ч хийж чадахгүй нь тодорхой болсон. Бид бүгд найдсан, хүлээсэн. Эднээс салахгүй бол Монгол улс хөгжихгүй. Улс төрч хүнд нэг л шанс олддог байхад эд хэд хэдэн удаа сонгогдчихоод шансаа ашиглаагүй, юу ч хийгээгүй улсууд. Түүхэнд нэрс нь хараар орно. Эцсийн эцэст улс төрч хүнд юу чухлыг, юуг амьдралын зорилгоо болгох ёстой байсныг үхэхдээ л ойлгох байх. Зарим нь ойлгох ч үгүй дуусна.

Avatar

ЖДҮ-мөнгийг нь өөрсдөө авчихаад 2019-01-24 103.14.38.137

ЖДҮ- хөгжүүлэх энгийн хувиараа хөдөлмөр, үйлдвэрлэл эрхлэгчдийн мөнгийг өөрсдөө хулгайлж авчихаад одоо болохоор Эх оронч худалдан авалт гэж шал худлаа яриад мэлзээд суух энэ Ухнаагийн хүү ёстой муухай худалч, хагалан бутаргагч, Монголын ард түмнийг доромжлогч, талцуулагч хүн юм. Хамаг хөрөнгийн эх үүсвэрийг нь бүлэглэн найз, нөхөд, ах дүүгээрээ хувааж авчихаад шүү дээ.

Avatar

22 2019-01-24 66.181.160.59

Энэ хүмүүс эрүүл ухаантай байна уу. 2016 онд байсан яамаа энэ үүн шиг муу муухай юм алга гээд буулгаж хаячихаад одоо бодлогын зөвлөл байгуулж байна. Төрийн залгамж чанар байхгүй гарч ирэнгүүтээ л хамаг юмаа самарчихна. Дахиад шинээр хийж эхэлнэ. Төр тоглоом болж түмэн үрэгдэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж