Монголын чөлөөт бөхийн шилдэг тамирчдын нэг дэлхийн аварга, Гавьяат тамирчин П.Орхон хориотой бодис хэрэглэсэн нь 2018 онд Азийн наадмын үеэр тогтоогдсон билээ. Түүний шийтгэлийн хугацааг бүрэн гараагүй байгааг албаныхан хэллээ. Энэ талаар Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяраас тодруулахад “Дэлхийн бөхийн холбооноос П.Орхоны талаар мэдээлэл ирүүлээгүй байна. Түүний шийтгэлийн хугацаа нарийн гараагүй болохоор мэдэхгүй байна. Бидэнд ирсэн ямар нэгэн хариу мэдээлэл байхгүй" гэсэн юм.
Хэдийгээр 2018 оны есдүгээр сард П.Орхоноос авсан шинжилгээнээс хориотой бодис илэрсэнийг Азийн наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгдсэн ч Монголын чөлөөт бөхийн холбоо өнөөг хүртэл албан ёсны байр суурийг илэрхийлээгүй байгаа юм.
Монголын тамирчдын допингийн хар жагсаалтад бүртгэгдээд байгаа П.Орхон 2016 онд Японы алдарт бөх Каори Ичогийн ялалтыг зогсоож, 2017 онд дэлхийн аварга болсон юм. Түүний хувьд 2018 онд Индонезид болсон Азийн наадамд түрүүлсэн ч ДАШТ-ийг өнжсөн. П.Орхоны шийтгэлийн хугацаа хэдий болтол үргэлжлэхийг албаныхан мэдээлээгүй байна.
Зочин 2019-01-24 64.119.22.234
meht mehendee gedeg
Зочин 2019-01-24 103.212.118.226
Олимпийн хорооны ялтан Загдсүрэн нарын допингийн сүлжээ бий. Тэдний гай
зочин 2019-01-24 182.160.35.83
Хэзээ,Хаана,Хэн хорлов гэдэг сонин.далдыг хардаг далай лам биш даанч олоход хэцүү юм.ОРХОН ОДОО АМЬДРАЛАА,ИРЭЭДҮЙГЭЭ БОД
зочин 2019-01-24 182.160.35.83
дасгалжуулагчийн сургуульд сур,бас бэлтгэлээ хий ,англи хэлээ сайн сур гэюүрээд хэвтэх хэрэггүй
зочин 2019-01-24 182.160.35.83
өөрөө хэрэглэнэ гэж юу байхав , допингтой,допинггүй дархан бөх ,даанч гэнэн юм.алдрын хивсэн дээр хэт баярласнаас боллоо,анхаарал,болгоомж гэж огт байхгүй болсондоо.Хэн хорлов их л атаархуу хүн байж таарна.
Зочин 2019-01-24 202.9.44.212
МЧХ асуудалд хүлээцтэй хандаж бган бн.Энэ нь ч зөв.Орохоноос хаориотой бодис илэрсэн нь үнэн,тэр нь ч тогтоогдсон ! Ямар санай бөхийн шийтгэлийн хугацааг хэлж өгөөч гэж асуултай нь биш.Азийн болон дэлхийн допингийн эсрэг комисс хөгжиж буй орны тамирчны допингийн асуудлыг зөөлөн аядуу шиийдэж магадгүй л юм.
зочин 2019-01-24 66.181.179.124
хайран сайхан охин, тэр хориглох хугацаа нь яагаад зарлагдахгүй байгаан болдоо 2020 оноос өмнө дуусаасай
Зочин 2019-01-24 27.123.214.2
Хөөрхөн охин
Зочин 2019-01-24 103.57.92.133
Япончууд энийг тоож хорлохгүй Оросууд хэргэлдэг эм гээд манайхан бүгд хэрэглээд эмэгтэй хүн эрэгтэй хүн шиг суга,сахал нь ургаад байдаг болсон юм.Хосбаяр хэтэрхий шаралхаж допинг хэрэглээд л ийм болсон санаад орсноо бичиж байдгаа болимоор байна.
muugii 2019-01-24 103.240.240.73
ЭНЭ ИЧОГИЙН МОНГОЛ СУМЧООР ДАМЖУУЛЖ ХИЙСЭН ХОР ГЭЖ ЯРИАД БАЙГАА НЬ ҮНЭН БОЛ 2020 ОНД ОЛИМД ОРУУЛАХГҮЙН Л БАХ ҮНДСЭН ЗОРИЛГОТОЙ ТЭД Л ШИЙДВЭРИЙГ ГАРГУУЛАХГҮЙ ГАЦААСАН БАЙГАА, ДЭЛХИЙН БӨХИЙН ХОЛБОО ИНГЭЖ УДАЖ ШИЙДВЭР ГАРГАХ ЁС БАЙХГҮЙ
зочин 2019-01-24 66.181.166.196
Орхон одоо болисон дээр дээ, хар хор, хэрүүлээр дүүрсэн энэ заваан спортоос холдсон нь дээр, алсдаа өөрт нь хэрэгтэй, тэгээд ч чөлөөт ямар топ спорт биш манайхаас өөр газар бол ийм спорт байдгийг бараг мэдэх ч үгүй ш дээ
Зочин 2019-01-24 202.126.89.195
Токиогийн олимпод яаж ийгээд орчих юмсан
Иргэн 2019-01-24 202.126.88.45
Хайран сайхан охиныг ёстой муухай хорлосон доо.Ид үедээ яалаа гэж өөрийгөө хорлож допинг хэрэглэх вэ дээ.энэ бол карьерыг нь ажиллагаа л явагдсан.
Мгл 2019-01-24 43.242.243.123
Гайгуй онгорно оо. Маш сайн омгоологчтэй байгаа.
Зочин 2019-01-24 103.111.68.3
ГАЙГҮЙ ӨНГӨРӨӨСЭЙ БИЛЭЭ,