П.Орхоны талаар мэдээлэл ирээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

П.Орхоны талаар мэдээлэл ирээгүй гэв

П.Орхоны талаар мэдээлэл ирээгүй гэв

Монголын чөлөөт бөхийн шилдэг тамирчдын нэг дэлхийн аварга, Гавьяат тамирчин П.Орхон хориотой бодис хэрэглэсэн нь 2018 онд Азийн наадмын үеэр тогтоогдсон билээ. Түүний шийтгэлийн хугацааг бүрэн гараагүй байгааг албаныхан хэллээ. Энэ талаар Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяраас тодруулахад “Дэлхийн бөхийн холбооноос П.Орхоны талаар мэдээлэл ирүүлээгүй байна. Түүний шийтгэлийн хугацаа нарийн гараагүй болохоор мэдэхгүй байна. Бидэнд ирсэн ямар нэгэн хариу мэдээлэл байхгүй" гэсэн юм.

Хэдийгээр 2018 оны есдүгээр сард П.Орхоноос авсан шинжилгээнээс хориотой бодис илэрсэнийг Азийн наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгдсэн ч Монголын чөлөөт бөхийн холбоо өнөөг хүртэл албан ёсны байр суурийг илэрхийлээгүй байгаа юм.

Монголын тамирчдын допингийн хар жагсаалтад бүртгэгдээд байгаа П.Орхон 2016 онд Японы алдарт бөх Каори Ичогийн ялалтыг зогсоож, 2017 онд дэлхийн аварга болсон юм. Түүний хувьд 2018 онд Индонезид болсон Азийн наадамд түрүүлсэн ч ДАШТ-ийг өнжсөн. П.Орхоны шийтгэлийн хугацаа хэдий болтол үргэлжлэхийг албаныхан мэдээлээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж