Хакүхо унаж, Тамаваши даваагаа ахиулав

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

Хакүхо унаж, Тамаваши даваагаа ахиулав

Хакүхо унаж, Тамаваши даваагаа ахиулав

Токио хотод болж буй мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё өндөрлөхөд дөрвөн өдрийн барилдаан үлдлээ. Өчигдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал комүсүби Митакэүмид өвдөг шороодлоо. Хакүхо энэ башёгийн анхны ялагдлаа авсан ч 10 даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлсэн хэвээр байна. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил Котошогикүгээр ес дэх даваагаа авч тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж эхэллээ. Тэрбээр Хакүхогийн араас ганцаараа есөн даваа, хоёр унаатай  ганцаараа нэхэж явна.

Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноровт тавин хувийн амжилтаа хийхэд хоёр даваа /6-5/ үлдсэн бол Чиёошома Г.Мөнхсайхан таван даваа, зургаан унаатай башёг үргэлжлүүлж байна.

Хацү башёгийн 12 дахь өдөр буюу өнөөдөр /2019.01.24/ их аварга Хакүхо, Тамаваши нар барилдахаар оноолт таарчээ.

Тамаваши Б.Мөнх-Оргил
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж