Монголын үндэсний олимпийн хорооны талаарх мэдээлэл сүүлийн үед анхаарал татсан хэвээр байна. Тус холбоог 20 гаруй жил удирдаж байгаа Д.Загдсүрэн ажлаа өгөхөөр болж, Бүх гишүүдийн хурлыг энэ сард хуралдуулахаар болоод байсан юм. Мөн МҮОХ-г Олон улсын олимпийн хорооны хартийг зөрчсөн талаар мэдээлэл гарч энэ нь олон улсад ч хүрээд байгаа. Тэгвэл МҮОХ-ны дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлэг хойшилж, Бүх гишүүдийн хурал ч мөн цуцлагдаад байгаа аж.
ДҮРМИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХОЙШЛОВ
МҮОХ-ны дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлгийг өчигдөр/2019.01.23/ "Корпорейт" зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгийг санаачлагч нь Биатлон, Ширээний теннис, Гандбол болон Жүдо бөхийн холбоо байжээ. Мөн хуралд МҮОХ-ны дүрмийн зөвлөлийн гишүүн Ч.Бат-Эрдэнэ болон 30 гаруй холбоодын төлөөлөл оролцсон байна. Хэлэлцүүлгээр МҮОХ-ны дүрэмд өөрчлөлт оруулах тухай саналыг хийж, холбогдох зарим заалтыг өөрчлөх байжээ. Үүнд, чуулганы хэлэлцэх асуудлын тухай 14.3 заалтын эхний нөхцөл “Мандатын комиссын илтгэл” гэсэн хэсгийг “Чуулганы төлөөлөгчдийн 2/3 хүрэлцэн ирж бүртгүүлснээр Чуулганы хуралдаан эхэлнэ” гэж өөрчлөх эсвэл хасах. Энэ саналыг 2019 оны нэгдүгээр сард олимпийн төрлийн спортын дөрвөн холбооноос Олон улсын олимпийн хороонд явуулж дэмжигдсэн байна. Тиймээс үүнийг болон бусад зарим заалтыг гишүүдийн оролцоотойгоор хэлэлцэхийг зорьжээ. Өчигдрийн хэлэлцүүлгийн үр дүнд дахин хэлэлцүүлгийг гишүүдийн дунд хийх, хурал болох байраар хангахыг МҮОХ-д санал хүргүүлсэн байна. Өчигдрийн хэлэлцүүлэгт ирсэн гишүүдийн олонх нь МҮОХ-ны өөрийн байранд хийх санал гаргасан. Мөн гишүүдийг дараагийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, МҮОХ-ны дүрмэнд өөрсдийн саналаа хэлэхийг хүссэн юм.
МҮОХ-НЫ БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ МӨН ХОЙШИЛОО
МҮОХ-ны Бүх гишүүдийн хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Уг хурал маргааш /2019.01.25/ “Чингис” зочид буудалд болохоор тов гараад байсан ч цуцлагдсан байна. Учир нь, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир шүүхэд гомдол гаргаснаар дээрх хурал хойшлогджээ. Тэрбээр 2017 онд МҮОХ-ны хорооны ерөнхийлөгчийн сонгуулиар Д.Загдсүрэн олонхийн санал авч дахин сонгогдохоор болсныг хуулийн дагуу шалгуулах хүсэлт гаргасан байна. Учир нь, удаа дараа МҮОХ-ны ерөнхийлөгчид ял шийтгэгдсэн этгээд нэр дэвших эрхгүй гэдгийг мэдэгдэж байсан юм. Тэгвэл энэхүү маргаан Олон улсын олимпийн хороонд хүрч зарим шаардлагад хариу тайлбарыг хүргүүлээд байгаа аж. Уг сонгуулиар Д.Загдсүрэн олонхийн санал авсан бол Э.Мөнх-Очир удаалж байсан билээ. Тиймээс иргэн Э.Мөнх-Оргил шүүхэд гомдол гаргаж, энэ сарын 25-ны өдөр хуралдах байсан МҮОХ-ны Бүх гишүүдийн хурал хойшлогдоход хүрчээ. Энэ үйл явдал дээрх хэлэлцүүлэгийн өмнө болсон байна.
Маргааш болох байсан МҮОХ-ны Бүх гишүүдийн хурлаар 2018 оны тайланг тавьж, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг гаргах, мөн зарим холбоодыг жинхлэх, дүрэмд өөрчлөлт оруулах болон Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлах байжээ. Зарим орон нутгийн төлөөлөгчид хуралд оролцохоор Улаанбаатарт ирсэнийг албаныхан хэлж байв.
Олимп 2019-01-24 103.212.118.226
Тэр Бадар-Ууган гээд шуналтай балиар юмнаас байшин барилгаа аваачээ
Тамирчин 2019-01-24 112.72.11.123
Ялтанг дэмжиж сонгосноос үүссэн энэ хэрүүл Токио2020-д тамирчдаа оруулж чадахгүй байдлаар үргэлжлэх вий. Одоо хурлаа ч хийж чадахаа байлаа. Оффшорчин Сү.Батболдын оффшорчин Б.Баттүшиг бацаан яаж энэ том бөйгууллагыг удирдаж чадахав. Өнгөрчээ
Зочин 2019-01-24 218.232.64.162
Сайн эцгийн нэрийг гурав худалдаж идэх өөр юу бх
Зочин 2019-01-24 202.131.227.82
2 jiliin umne shuuhdehgui yu hiij baisan yu tiim l mundag yum bol. olimpiin horoond sanaa zovsondoo bish busniulah uimuuleh teren dundaas uurtuu huviin ashig honjoo l harj baigaa biz
М 2019-01-24 103.212.118.226
МөнхОчир маш зөв ажил эхлүүлжээ. Спорт одоо л цэвэр болох нь
мөнхочир 2019-01-24 202.131.227.82
энэ мөнхочир монголын спортод юу хийсэн юм ямар хувь нэмэр оруулсан юм энд тэнд очоод тарааж бутарааж л явсан дуулддаг,
Хогийн н**ш Загдсүрэн 2019-01-24 202.126.89.70
Загдсүрэн гэдэг дурак олимпийн хороогоо ашиглаж дуусаад Америк руу зугтан гарчээ. Бид ийм л н**ш хүнд олон жил хууртагдан олимпийн хороогоо удирдуулж байсан байна. Зарим нэг хүмүүс ч Загдсүрэн биш шүү гэж олонтоо сануулж байхад нь дэмжихгүй яав даа.
Гэхдээ олимпийн хороогоо бүрэн шинэчлээд аваад явах ухаан Монголчууд бидэнд бий.
Зочин 2019-01-24 218.232.64.162
Hehe chi hamt yavsan uu
Зочин 2019-01-24 103.229.123.177
Мөнх-Очир туркэд улсын нэр худалдаж хэдэн жоостой болжээ