“Бид хүн, робот хоорондын тэмцлийн үед амьдарч байна” | News.MN

“Бид хүн, робот хоорондын тэмцлийн үед амьдарч байна”

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

“Бид хүн, робот хоорондын тэмцлийн үед амьдарч байна”

“Бид хүн, робот хоорондын тэмцлийн үед амьдарч байна”

Швейцарийн Давос хотноо жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн эдийн засгийн 49 дэх чуулга уулзалт үргэлжилж байна. Дэлхийн 100 гаруй орны төр, засгийн тэргүүн болон бизнесийн манлайлагчид оролцож, олон улсад тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцож буй юм. Өнгөрсөн мягмар гаригт эхэлсэн Давосын энэ оны чуулга уулзалтад 3000 гаруй төлөөлөгч оролцож байгаа ажээ. Дөрөв хоногийн турш үргэлжлэх тус уулзалтын үндсэн сэдэв хиймэл оюун ухаан зэрэг технологийн дэвшлээс үүдэлтэй өөрчлөлтийг хэрхэн зохицуулахад төвлөрч буй.

Дэлхийн эдийн засгийн чуулганыг үүсгэн байгуулагч Клаус Шваб Давосын чуулганыг нээж үг хэлэхдээ оролцогчдыг ирээдүйдээ илүү анхаарал хандуулахыг уриалав. Тэрбээр "Дэлхийн хүн амын тэн хагас нь 27-гоос доош насныхан байгаа энэ үед залуучуудын дуу хоолойг сонсох нь чухал. Энэ удаагийн чуулганд хөгжиж буй орнуудаас урьд өмнө байгаагүйгээр идэвхтэй оролцож байна. Бид хамтын хүчээр ирээдүйн чиглэлээ тодорхойлохыг хүсэж байна. Хямралын менежментэд уусалгүй, ирээдүйгээ чиглүүлдэг байхыг хүсч байна. "Даяаршил 4.0" чуулган нь хүн төвтэй байх болно. Учир нь бид хүн, робот хоорондын тэмцлийн үед амьдарч байна. Бид шинэ технологийн боол болохыг хүсэхгүй байна. Түүнчлэн бид чуулганаараа илүү нэгдмэл байхыг зорьж байна. Олон талт бодлого олон зуун сая хүнийг ядуурлаас гаргасныг мартаж болохгүй” гэжээ.

Энэ удаагийн чуулга уулзалтад дэлхийн зарим орны удирдагчид оролцсонгүй. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд Засгийн газрынхаа хэсэгчилсэн түр зогсолтыг зохицуулах талаар хэлэлцээ хийх тул уулзалтад оролцохгүй болсноо өмнө нь мэдээлсэн билээ. Мөн Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “Brexit”-ийг тойрсон тодорхойгүй байдалд анхаарал хандуулах шаардлагатай байгаа тул мөн энэ удаагийн уулзалтад оролцоогүй байна.

Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Давосын чуулганд цахимаар холбогдон "Удахгүй БНХАУ-тай хийх худалдааны хэлэлцээнээс нааштай үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна" гэж хэлжээ. Давосын чуулганд оролцогчид хоёр тал худалдааны маргаанаа шийдвэрлэх нь дэлхийн эдийн засагт чухал ач холбогдолтойг онцлов.

Майкл Помпео “Бид БНХАУ-ын худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзана. Хэлэлцээнээс нааштай үр дүн гарна гэж найдаж байна. Гол нь хэлэлцээ АНУ-ын зорилт, зарчимд суурилна. Бид чөлөөт, нээлттэй далайн тээврийг, улс орнууд дэлхийн өнцөг булан бүрд бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлдэг боломж бололцоотой байхыг дэмжиж байна. Улс орон бүр шударга, ил тод, нээлттэй зарчмын дор өрсөлдөх боломж нь өгөгдсөн шударга худалдааны зохицуулалтыг дэмжиж байна” гэжээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ сүүлийн таван жилд анх удаа өөрийн биеэр уг арга хэмжээнд оролцохоо мэдэгдсэн билээ. Хятадын “Huawei” компанийн ТУЗ-ийн дэд дарга Кен Ху тус чуулга уулзалтад оролцож, улс төр, бизнесийн салбарынхны хамтын ажиллагаа, дэмжлэг чухал. Бид бизнесийнхнийг Засгийн газартаа дуу хоолойгоо хүргэдэг байгаасай гэж уриалмаар байна. Ингэснээр Засгийн газар нь бизнесийнхний шаардлагуудыг ойлгож чадна. Эс бөгөөд бодлого чиглэл хэт өргөн хүрээ, олон улсыг хамарна гэж санаа зовниж байна. Ийм үед үндэсний хэмжээнд, эсвэл олон улсад үйл ажиллагаа явуулдаг, том жижиг, ямар ч салбарынх бай сөрөг нөлөөнд автах болно” гэж мэдэгджээ.

Дүрвэгсдийн төлөөлөл болох Мохаммед Хассан Мохамуд “Би Кенийн дүрвэгсдийн хуарангаас ирсэн. Тэнд би 20 жилийг өнгөрүүлсэн. Тэнд 10 гаруй улсын 185 мянган дүрвэгч бий. Хүмүүс дүрвэгч гэнгүүт л шууд асуудал гэж боддог. Хүмүүс ёс зүй, тогтвортой хөгжлийн талаар ярьж байна. Энэ нь надад ямар хамаатай юм бэ. Дүрвэгсдийн хуаранд аль нь ч байхгүй. Хүмүүс бидэнд үүд хаалгаа нээж өгөхөөс яагаад тэгтлээ айгаад байгаа юм бэ. Бид амьтад биш, гэмт хэрэгтнүүд биш. Шударга биш байна. Би үүнийг асууж, гуйх ч шаардлагагүй гэж бодож байна” гэжээ.

Түүнчлэн Бразил улс хөрөнгө оруулагчдад илүү таатай нөхцөлийг бүрдүүлж, бизнес хийхэд хамгийн таатай 50 улсын нэг болохыг зорьж байгаагаа илэрхийлсэн байна. Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаро “Бид улс орнуудыг эргээд итгэлцлээ сэргээгээсэй гэж хүсч байна. Бразил улс татварын дарамтыг бууруулж, бизнесийнхэнтэй хамтран ажиллаж, хөрөнгө оруулахыг, ажлын байр бий болгохыг хүсч байгаа хүмүүст таатай орчин бүрдүүлэх болно.

Бразилын эдийн засаг гадаад худалдаанд харьцангуй хаалттай байж ирсэн ч үүнийг өөрчлөх нь манай Засгийн газрын гол зорилтуудын нэг. Миний албан үүргийн хугацаа дуусах үед, Сангийн сайдаар удирдуулсан эдийн засгийн баг бүрэлдэхүүн Бразилыг бизнес хийхэд хамгийн таатай 50 улсын нэг болгосон байх болно” хэмээн онцолжээ.

Швейцарийн “Ю-Би Эс” банкны захирал Аксел Вебер “Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, бууралт үзүүлж эхлэхэд төв банкууд хүүгийн өсөлтөө сулруулна, дараагийн циклд тэд ердийн төвшинд ажиллахыг зорих болно” хэмээн хэлсэн байна.

Мөн Давосын эдийн засгийн чуулганд оролцож буй Америкийн төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри “Доналд Трамп огцрох хэрэгтэй” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: NHK, Bloomberg, CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-24 202.179.27.12

Test

Avatar

GUEST 2019-01-24 73.86.188.121

AI, ML, DL mash hurdan hogjij bgaa, Bid Data enehuu hurdatstai hogjild iheehen huvi nemer oruulj bgaa, gehdee INSIGHT-tai 'machine' garah haraahan boloogui um shig bgaa um. However, quantum computing might be a game changer … Any thoughts on this?

Avatar

onom 2019-01-24 66.181.188.60

хэхэ… яасан ч их баззвордов. ер нь бол АИ энэ хурдацаар явбал 50 он орчим чиний яриад байгаа инсайт, эсвэл өргөн интеллиженстэй машин гарна гэсэн таамаг байна. Гэхдээ таамаг шүү дээ. одоогийн ХОУ нь үнэндээ дата ШУ дээр үндэслэсэн дата-г доторхи онцлог фийчер-ээр ялгадаг төдийхөн л юм. Ямар ч байсан хүн төрөлхтөн дата-г учрыг нь олоод дотоод шинж чанараар ялгаад хэд бол хэд ангилж чаддаг болсон нь их юм. Тэрнээс тэнд айхтар мундаг интеллиженс байхгүй. Гэхдээ иймэрхүү маягаар хэсэгчилсэн интелл

Avatar

ОНОМ 2019-01-24 66.181.188.60

хэсэгчилсэн интеллиженсийг дата анализ хийх замаар хийдэг болсон нь гайхам үр дүнг авчирсан нь өнөөдрийн бидний гайхаад байгаа жолоочгүй машинаас авхуулаад орчуулга хийх гэх мэт үй олон зүйлийг машинаар хийх бололцоог олгож байна. магадгүй нэг өдөр эдгээр жижиг интеллиженсүүдийг нийлүүлээд цогцоор нь ажилдаг интеллиженс гаргаж авч чадвал тэр харин хүний тархи, сэтгэхүйтэй дөхөж очих юм гарч ирж магадгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж