Ц.Энхийнесөнбаатар: Монгол хөөрөг хэлбэрээрээ ялгардаг | News.MN

Ц.Энхийнесөнбаатар: Монгол хөөрөг хэлбэрээрээ ялгардаг

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

Ц.Энхийнесөнбаатар: Монгол хөөрөг хэлбэрээрээ ялгардаг

Чулуун сийлбэрч Ц.Энхийнесөнбаатар

“Монголын өнгөт эрдэнийн чулууны мэргэжлийн холбоо” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Ц.Энхийнесөнбаатартай ярилцлаа. Тэрбээр 1981 оноос модон сийлбэр хийж эхэлснээр дүрслэх урлагийн салбарт хөл тавьсан нэгэн. Харин 2005 оноос чулуун сийлбэр хийж, чулууг урлагийн бүтээл болгон хөгжүүлэхээр зорьж яваа чулуун сийлбэрч юм. Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан түүнтэй хөөрөгний тухай яриа дэлгэлээ.

-Та сайхан өвөлжиж байна уу. Та хөөрөг урлаад хэдэн жил болж байна вэ?

-Би анх 1981 оноос эхлэн модон сийлбэр хийж, дүрслэх урлагийн салбарт хөл тавьсан хүн. Уран барималч С.Дамдинжав гэдэг хүний шавь. Анх долдугаар ангийн сурагч байхдаа багшдаа шавь орж байлаа. Тэгээд би цэрэгт явтлаа модон сийлбэр хийгээд цэргээс халагдаж ирээд металь цутгуур гэдэг төрөл зүйл рүү орсон. Тэр үед багшаараа заалган бурхан шашны эд өлгийн зүйл хийж сурсан. Сүүлд би 2005 оноос хойш чулуун сийлбэр хийж эхэлсэн юм. Монголын геологийн байгууллагуудын шагналуудыг чулуугаар сийлбэрлэсэн. Миний хийсэн хөөрөг гэхэд тоогоо алдсан. Хамгийн сүүлд Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдэд хаш чулуун халхавчтай хүрдийг хийж суурьлууллаа.

-Чухам яагаад чулуун сийлбэрч болохоор шийдэв?

-Би хар багаасаа модон, ясан сийлбэр хийж сурсан. Яагаад 20 гаруй жилийн дараа чулуун сийлбэр рүү орсон гэхээр өнөөдөр монголчууд чулууг зөвхөн хэрэглээ төдийхнөөр л ашиглаж байна. Жишээлбэл, хөөрөг, ээмэг, зүүлт, гаансны соруул, бөгж гэх мэт. Гэтэл яг чулуун сийлбэртэй урлагийн бүтээл тун ховор байдаг. Тийм учраас чулууг хэрэглээний зориулалтаас гадна дүрслэх урлагийн жинхэнэ бүтээл болгох чиглэлд хөгжүүлэхээр шийдсэн хэрэг л дээ.

-Монгол хөөрөг нь бусад орны хөөргөөс юугаараа ялгардаг юм бэ?

-Хөөргийг алт, мөнгө, мод, шаазан гээд ямар ч материалаар хийж болно. Тэр дундаа чулуун хөөрөг нь төрөл зүйлээсээ хамаараад өөр өөр байдаг. Монголчуудын хувьд олон зуун жил хөөргийг уламжлан хэрэглэж ирсэн ард түмэн. Тиймээс манан хөөрөг нэг иймэрхүү, хаш чулуун хөөрөг ийм хэлбэртэй байна гэсэн тогтсон хэлбэрүүдтэй. Монгол хөөрөг хэлбэрээрээ ялгардаг.

-Хөөрөгний үнэ цэнэ нь чулуундаа байдаг. Хөөрөгний хийц ч гэсэн чулуунаас хамаардаг уу?

-Хүн алгын чинээ чулуу худалдан авлаа гэхэд түүнийгээ жижиглэе гэж хэзээ ч бодохгүй шүү дээ. Шүр гэхэд маш үнэтэй, граммаар хэмжигддэг чулуу. Шүрэн хөөрөг хийхдээ доторх зайг нь маш бага ухдаг. Учир нь хөөрөгнийхөө үнэ цэнийг хадгалахын тулд тамхи хийх зайг нь бага хийдэг юм. Гэрэл тусгаад харахаар байгалиасаа цавтай чулуу байна уу, цав нь хаана дуусаж байна, цав дайруулаад хөрөөдвөл хөөрөг гарах уу гээд маш нарийн ажиллагаатай. Байгалийн чулуугаар хөөрөг хийлээ гэхэд дахиж хэзээ ч дахин давтагдахгүй шүү дээ.

-Байгалийн чулууг хиймэл чулуунаас яаж ялгах вэ?

-Энгийн нүдээр хиймэл чулуу, шахмал чулуу, будмал чулууг байгалийн чулуунаас ялгахад амаргүй. Монгол улсын сорьцын алба гэж байна. Мөн чулууг томруулдаг шилээр, гэрэл тусгаж шалгаж, үзэж болно. Хиймэл, шахмал чулууг ялгах энгийн арга бол хүний нүдэнд анзаарагдахгүй маш жижиг хэмжээний хөөс шиг хийн бөмбөлөг бий. Хятадууд муу чанартай зөөлөн чулууг будаж, янзлаад худалдаална. Эсвэл үнэтэй чулуугаар юм хийгээд үйрмэг гарахаар нь өндөр барьцалдаатай цавуугаар нааж, шахаад зарах тохиолдол ч их гардаг. Мэдээж чулууг хүчээр нааж, нийлүүлж байгаа учраас заавал хий үүснэ. Үүнийг л сайн харж, шалгаж авах хэрэгтэй. Би өөрөө БНХАУ-ын  Гуанжоу хотод болсон олон улсын чулууны үзэсгэлэнд оролцох үеэр, хуурамч будсан чулуу худалдаж авч л байсан.

Харин байгалийн чулуу аяандаа нүүгэлтсэн, үүлэнцэр, болор тунгалаг шилэн гялбаатай байдаг. Байгалийн чулууг дотор нь бас шилэн болон тосон гялбаатай гэж ангилдаг. Хаш чулуу гэхэд өөрөө тостой чулуу. Харин болор, молор, анар гэх мэт чулуун нь гялтганасан шилэн гялбаатай чулуу юм.

-Нэг хөөрөг хийхэд хэр хугацааг зарцуулдаг юм бол?

-Монголчууд жилээс жилд хөөргийг улам өргөн хэрэглэж, уламжлал ёсоо дээдэлдэг болсон байна. Зарим хүмүүс эхнэртээ хүүхдэдээ хүртэл хөөрөг хийлгэдэг. Хөөрөг хийхэд чулуунаасаа хамаарна. Зөөлөн чулуугаар хөөрөг хийхэд цаг хугацаа ч бага орно. Хатуу чулуу гэхэд цаг хугацаа, багаж их шаардлагатай. Зөөлөн чулуугаар хөөрөг хийхэд гурван өдөр суухад аятайхан, үзэмжтэй хөөрөг хийчихнэ. Миний хувьд хашнаас илүү хатуулагтай чулуугаар хөөрөг хийж байгаагүй. Хаш чулуун хөөргийг долоо хоногт нэгийг хийчихнэ. Чулуужсан самар, мод зэрэг ховор, содон материалаар хөөрөг хийж байсан.

-Сүүлийн жилүүдэд Монгол орны хөрснөөс олдсон чулуу гэхээсээ илүү импортын чулуу, чулуун эдлэл олшроод байх шиг?

Манай гариг дээр Япончууд Япон тэнгисээсээ шүр олборлож байна. Тайвань улс Энэтхэгийн далайгаас, Италичууд Газар дундын тэнгисээс шүр олборлодог. Манай улсад 2003 оноос эхлэн импортоор монгол руу маш их чулуу орж ирсэн. Ялангуяа мана гартаамын төрлийн чулуунууд. Чулууг мана, гартаам, гантиг, гөлтгөнө, болор гэж ярьж байгаа боловч дотроо маш олон төрөл байдаг. Монголд илрээгүй, олборлоогүй төрлийн содон, сонин чулуунууд Монголд их орж ирсэн .Чулуу урлаачид ч хөөрөг, гаансны соруул зэрэг олон ч зүйл хийсэн.

 Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-24 192.82.69.194

Ахдаа амжилт хүсэе мундаг хүн шүү

Avatar

Зочин 2019-01-24 66.181.185.113

яасан муухай гартай юм бэ шивээстэй барвийсан хүрзэн гартай юмаа .энэ ч өөрөө хийдэггүй хүн зарж ашигладаг байхаа .хүн муутай царайтай юмаа худлаа яриад бай хүнээр хийлгэчихээд өөрөө хийсэн болоод гайхуулаад од болох гээд хүн дууриагаад бай пааналтай гар вэ.шаагаад бай

Avatar

Зочин 2019-01-24 182.160.39.48

Ард түмэн түүх соёл зан заншил аа мэдэхгүй харанхуй байхийн ашиг тус энэ дээ гэж. Х.а.р.и.й.н нанхиад заншил соёлыг Монгол соёл мэтээр итгүүлээдл хээр хэвтэх чулуугаар нь эргүү амьтасын хэдэн зоосыг нь цөлмөж байна даа хөөрхий .

Avatar

Зочин 2019-01-24 203.91.112.108

HUURUG BOL SCOTLAND AAS MANJ RUU IRSEN SOYOL

Avatar

Mongolkhuu 2019-01-24 202.126.89.41

Amjilt khuseye

Avatar

Зочин 2019-01-24 202.131.245.243

Хөөрөг бол хятдын соёл л доо. Түвдүүд л оруулж ирсэн байх.

Avatar

Зочин 2019-01-24 103.194.176.119

Наадах чинь цэвэр х***а соёл ш дэ. Хужаануудаас манай руу орж ирсэн

Avatar

Зочин 2019-01-24 66.181.178.253

Танайх энэ хажуугаас гарч ирдэг мэдээ зэдээ гэсэн тэнэг юмаа больчихооч. Ядаргаатайн, далд орж өгөхгүй

Avatar

Зочин 2019-01-24 202.179.27.12

Энэ сайтын админ модератор гэж сэтгэцийн өвчтэй гаж донтой н**ш. Аятайхан ажиллуулж чадахгүй.

Avatar

барлас 2019-01-24 103.240.240.73

ХӨӨРӨГ ГЭЖ ЧУЛУУНДАА БИШ ЭЦЭГ ӨВГӨДИЙНХЭЭ АЛГАНДАА БАЙНГА АТГАЖ ЭНЕРГИ ШИНГЭЭСЭН ЭДИЙГ ӨВЛӨН АВЧ ААВЫГАА ДУРСАЖ САНАЖ БАЙХ ЗОРИУЛАЛТТАЙ ЭД ЮМАА, КЮКШҮЗАН БАТБАЯРЫН ТОМ ШҮРЭН ХӨӨРӨГ ШИГ ХӨӨРӨГ ҮНЭТЭЙ АВЧ БОЛОХ Ч ААВЫНХАА ОЛОЭ ЖИЛ БАРЬСАН ЖИЖИГХЭЭН ШААЗАН ХЯМДХАН ШААЗАН ХӨӨРӨГ Ч ХҮҮГИЙН ХУВЬД ДУРСАМЖТАЙ ЭД

Avatar

Яг үнэн 2019-01-24 108.170.182.183

Би аавынхаа замагт манан хөөргийг барьдаг. Харахад жижигхэн, сүртэй эд биш. Гэхдээ аав маань барьдаг байсан болохоор надад дотно сайхан санагддаг. Хичнээн баяжсан ч гэсэн би хөөргөө солихгүй.

Avatar

onom 2019-01-24 66.181.188.60

Тэгээл хүүхдэдээ өвлүүлэх байлгүй дээ.

Avatar

Зочин 2019-01-24 203.169.50.94

Хөөрөг манж хятадаас гаралтай л гэх юм. Цаг хугацааны хөгжил соелын урсгал гэж юм бна. Өнөөдөр та гар утас барьж эхэлж сурч байгаатай нэг их чанарын ялгаагүй л байсан байх.

Avatar

үнэрч 2019-01-24 103.229.123.149

Гар утасыг дэлхий даяараа хэрэглэдэг, хөөрөг бол хятадуудын зохиосон зүйл. Ер нь хамрын тамхийг португалын далайчид 16-р зуунд Америкийн индианчуудаас авч ирсэн. Европод эмэгтэйчүүд хайрцаганд хийж, элдэв үнэртэн бодис шингээж хэрэглэж байсан аж. 17-р зуунд Хятадад орж ирсэнийг нь манжууд Монголд дэлгэрүүлсэн. Иймд хөөрөгийг хятадууд зохиосон. Эртний хөөрөг гэж байхгүй.

Avatar

Хүннү хөөрөг 2019-01-24 66.181.190.252

Хүннүгийн хааны хөөрөг гэнэлээ гээд "Мөнгөн буйл" кинон дээр Дорлигоо ах бүлтэрдэг биз дээ.хэхэ

Avatar

Зочин 2019-01-24 202.179.27.12

Монгол еэвэн гэж бас байнаа? Амт муутай том хавтгай тэр монгол еэвэн.

Avatar

Зочин 2019-01-24 103.229.123.149

Хятад еэвэнд маш их химийн бодис ордог болсон байна шүү

Avatar

Зочин 2019-01-24 66.181.180.160

Хийсэн бүтээлүүдийг нь үзсэн. Гайхалтай сайхан зүйлс байна лээ. Динозавруудын араг ясыг үе бүрийг нь чулуугаар хийж угсарсан байх жишээтэй. Үнэхээр хөдөлмөрч ажилдаа сэтгэл зүрхээ өгсөн залуу байна лээ. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2019-01-24 64.119.20.184

Урлаачтай холбогдох утас, хаягийг өгч тусална уу?

Avatar

Зочин 2019-01-24 202.131.244.210

Сийлбэрчин болохоос түүхч биш .ямар хамаа байна эүүхч нараас асуу чмар тэнэг юм бэ? сургууль төгсөөгүй юм уу? гуталчинд очоод чи надад хоол хийгээд өгөөч гээд чи гуйдаа чамд цавуу өгч амыг чинь ахиж ярихгүй болгоно

Avatar

Зочин 2019-01-24 66.181.167.191

хөөрөг барьдаг сонирхдог цуглуулдаг хүмүүс нэг зүйлд тайлбар хийж өгөхийг хүсч байна.Хөөрөг гэдэг зүйлийг монголчууд хэзээнээс өргөн хэмжээнд хэрэглэж ирсэн (энд дундаж давхарга буюу энгийн ард иргэд,малчид),ноёд түшмэд хаад хатад хэзээнээс эхлэн хэрэглэж ирсэн,дээдсүүд хэрэглэхээс өмөнө манжууд ч юм уу хятадууд ч юм уу хэн хэн ямар хэмжээнд хэрэглэдэг байсан.Өргөн хэмжээгээр хэрэглэхдээ ямар замаар хэн оруулж ирж борлуулдаг байсан,монгол хийцийн хөөрөг гэдэг нь хэдэн оноос үүссэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж