Залуучуудын шигшээ баг эхний тоглолтоо хийв

Хуучирсан мэдээ: 2015.03.27-нд нийтлэгдсэн

Залуучуудын шигшээ баг эхний тоглолтоо хийв

Монголын залуучуудын шигшээ баг өнөөдөр БНХАУ-ын багтай тоглож, 0-5 онооны харьцаагаар хожигдлоо. Тоглолтын "SPS Prime"сувгаар шууд дамжуулан үзүүлэв.

Ирэх онд Катарт болох 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалт эхлээд байна. Азийн 43 улсын шигшээ баг урьдчилсан шатанд 10 хэсэгт хуваагдсан бөгөөд манай улс “J” хэсэгт багтсан юм. Энэ хэсэгт Монгол, БНХАУ, Лаос, Сингапур улсын багууд багтаж, тоглолт өнөөдрөөс эхэллээ.

Монгол-БНХАУ-ын тоглолт Лаос улсын Вьентьян хотын KM16 цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр Улаанбаатарын цагаар 17.00-т эхлэв. Тоглолт 5:0 онооны харьцаагаар БНХАУ-ын шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө. Энэхүү тоглолтын шүүгчээр Кувейтийн Али Шабан ажилласан байна.

Монгол-БНХАУ 0-5

Лаос-Сингапур 0-0

Манай шигшээ хоёр хоногийн дараа буюу энэ сарын 29-нд Лаостой, 31-нд Сингапурын багтай тус тус тоглоно.

Монголын залуучуудын шигшээ багийн ахлагчаар МХБХ-ны дэд ерөнхийлөгч, ОУХМ Б.Буман-Учрал, ахлах дасгалжуулагчаар “Эрчим” клубын дасгалжуулагч, спортын мастер Д.Батнасан, туслах дасгалжуулагчаар мөн клубын тоглогч З.Баттулга, хаалгачийн дасгалжуулагчаар спортын мастер Ш.Баянжаргал нар ажиллаж байна.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

Хаалгач: Б.Мөнхболд (Сэлэнгэпресс), Т.Төрболд (Шинэ Монгол), Ж.Сайханжаргал (Дархан-Уул аймаг)

Хамгаалагч: Г.Төгөлдөр, В.Тэмүүжин, П.Буянхишиг ("Эрчим"), Д.Мөнхдөл, Ц.Мөнгөншагай ("Хоромхон"), Э.Мөнх-Эрдэнэ (ФС Улаанбаатар), Б.Баянмөнх ("Хангарьд").

Хагас хамгаалагч: М.Төгөлдөр, Б.Төгсбилэг, Ж.Сүндорж, Т.Мөнхбаясах("Эрчим"), А.Улсболд, О.Оюунбаатар ("Хоромхон"), Э.Пүрэвдорж (Улаанбаатар их сургууль), О.Мөнхбат (ФС Улаанбаатар), Г.Гандэлгэр (Blanc Elf Wels).

Довтлогч: С.Гал-Эрдэнэ, А.Цолмон ("Эрчим"), С.Ганхуяг (Хангарьд), М.Батхишиг (Улаанбаатар их сургууль).

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж