Фредди Меркуриг амилуулагч

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Фредди Меркуриг амилуулагч

Фредди Меркуриг амилуулагч

Их Британийн алдарт “Queen” хамтлагийн дуучин Фредди Меркурийн намтраас сэдэвлэн бүтээсэн "Bohemian Rhapsody" кино ашиг орлогоороо тэргүүлж, Оскарын наадмын зургаан төрөлд нэр дэвшээд байна. Улмаар тус кинонд алдарт дуучны дүрийг бүтээсэн жүжигчин Рами Малек анх удаа Оскарын наадамд нэр дэвшсэнээр барахгүй ялах магадлал өндөртэйд тооцогджээ.NEWS” агентлаг “ХҮМҮҮС булангийн энэ удаагийн дугаарт Фредди Меркури гэж хэн байсныг олон мянган шүтэн бишрэгчдэд таниулсан жүжигчин Рами Малекийг онцолж байна.

БЛИЦ

Нэр: Рами Сайд Малек

Нас: 37 (1981 оны тавдугаар сарын 12)

Төрсөн: АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хот

Гэр бүл: ихэр дүү, нэг эгчтэй

Өндөр: 1,75 м

Жин: 70 кг

ФРЕДДИ ТҮҮНД АЛДРЫГ АВЧРАВ

Рами Малек 2004 оноос жүжигчний карьераа “Гильморын охид” телевизийн цувралд тоглосноор эхлүүлжээ. Дараа нь HBO-гийн Дэлхийн II дайны талаарх цувралын “The Pacefic” мини бүтээлд амжилттай тоглосныхоо дараа уран бүтээлийн завсарлага авч, Аргентинд хэсэг амьдарчээ. Эргэж ирээд “Da Sweet Blood of Jesus” кинонд тоглосноор найруулагч, продюсерүүдийн анхааралд өртөж, 2016 оны есдүгээр сард анхныхаа гол дүрийг “Buster’s Mal Heart” кинонд бүтээж, уг дүрээрээ Торонтогийн олон улсын кино наадамд шилдэг эрэгтэй жүжигчний шагналд нэр дэвшиж байжээ. Харин 2016 онд “Ноён Робот” киногоороо америкчуудад танигдаж, телевизийн “Эмми” наадмын шилдэг гол дүрийн шагналыг хүртсэн аж. Тэрбээр 2016 онд алдарт дуучин Фредди Меркуригийн дүрийг бүтээх болсноор багагүй хугацаанд дүрийн судалгаа хийж, биеэ бэлджээ. Тухайлбал тэрбээр “Queen” хамлагийн Брайн Мэй, Рожер Тайлор нартай олон цагийг хамт өнгөрөөж, хамтлагийн түүхийг сонсож, Фреддигийн талаарх бодит түүхийг "гэр бүлийнхэн"-ээс нь сонсож өөрийгөө бэлдсэн аж. Ийнхүү "Bohemian Rhapsody" кино түүнд нэр алдрын оргилыг авчирлаа. "Bohemian Rhapsody" кино бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон хөрөг кино болсон ба Оскарын наадмын зургаан төрөлд нэр дэвшив. Кинонд Фредди Меркуригийн дүрийг бүтээснээр Рами Малек шилдэг эрэгтэй гол дүрийн шагналд нэр дэвшээд байна

РАМИ ИЖИЛ ХҮЙСТЭН ГЭНЭ ҮҮ?

Люси Бойтоны хамт

Рами Малек алдарт дуучин Фредди Меркуригийн дүрийг бүтээснээр том амжилтад хүрсэн боловч түүнийг дагаад элдэв цуурхлын бай болжээ. Түүнийг "Bohemian Rhapsody" кинонд дүр бүтээх болсныг зарласнаас хойш зарим хүмүүс түүнийг Фредди шиг ижил хүйстэн гэцгээх болсон аж. Тэрбээр хувийн амьдралаа маш сайн нууцалдаг учраас ийм таамаг гарсан бололтой. Фредди Меркури  ижил хүйстэн байсан ба 1991 онд 45 насандаа ДОХ өвнөөр нас барсан билээ. Гэвч Рами Малек бол өөр хүн. Хэдий тэрбээр хувийн амьдралаа нууцалдаг боловч хэд хэдэн удаа жүжигчин бүсгүйчүүдтэй нэр холбогдож байжээ. Тухайлбал, 2012 онд түүнийг ‘Twilight’ киноны жүжигчин Анжела Сарафянтай болздог гэж шар хэвлэлүүд мэдээлж байв. Тэдний хөтлөлцөн явж буй зураг шар хэвлэлүүдэд нийтлэгдэж болздог хэмээн шуугиж байсан ч  тэд хоёул үгүйсгэснээр намжсан аж.

Түүнчлэн “Ноён Робот” кинонд хамтран тоглосон жүжигчин Портиа Даблдейтэй ч нэр холбогдож байжээ. Харин сүүлд "Bohemian Rhapsody" кинонд хамтран тоглосон Люси Бойтонтой болздог гэж хэвлэлүүд мэдээлж байна. Тэдний хамтдаа тоглолт үзэж буй зураг нийтлэгджээ. Хувийн амьдралаа нууцалдаг учраас Рами Малекийн хэр орлоготой ажилладаг нь мөн л тодорхойгүй. Гэхдээ зарим эх сурвалжууд түүнийг өнгөрсөн онд таван сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан гэж мэдээлжээ.

 

 

 

РАМИГ ИХЭР ГЭДГИЙГ МЭДЭХ ҮҮ?

Египет гаралтай Рами Малек АНУ-д төрж, өссөн. Рами Малекийн аав нь Египетийн Каир хотноо аяллын хөтөч хийдэг байсан бол ээж нь нягтлан бодогч. Маликийн ихэр дүү  Сами нь багш мэргэжилтэй ба өөрөөс нь дөрвөн минутын дараа төржээ. Харин тэдний эгч Ясмин нь эмч.

Рами ба Сами Малек
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж