Эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2015.03.27-нд нийтлэгдсэн

Эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Төр нийгэм, соёл, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Монгол Улсын анхны гавьяат багш, биологийн ухааны анхны эрдэмтэн, нэрт зохиолч, доктор профессор, академич Дондогийн Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Д.Цэвэгмидийн амьдрал, түүхэн замнал” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал  2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Гадаад хэргийн яаманд зохион байгуулагдав.

Хурлын үеэр  Д.Цэвэгмидийн ажил амьдралын түүхэн замнал, гавьяа зүтгэлийн талаар 10 гаруй илтгэл тавигдлаа.

Д.Цэвэгмид нь Гадаад явдлын яамны Нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байх үедээ БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэх асуудлыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцүүлэх Монголын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцсон бөгөөд 1962-1967 онд БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан нэрт дипломат юм.

Эх сурвалж: www.mfa.gov.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж